Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2018/12/17

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР :

 

“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 74 заалт бүхий 10 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 86%-тай, үйл ажиллагааны 10 дүгнэлт, 76 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.

Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 6 сургалт зохион байгуулж, сургалтад 650 хүн хамрагдсан ба холбогдох чиглэлээр нийт 3 сургалтад 8 цагийн хичээл заасан байна.

Төлөвлөгөөт 9, төлөвлөгөөт бус 7, гүйцэтгэлийн шалгалт 3 хийгдэж, биелэлт 89%-тай, тандалт судалгаа 1, зөвлөн туслах үйлчилгээ 4-ийг үзүүлсэн байна

 

НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР:

  1. Төлөвлөгөөт шалгалт

Зам, тээврийн төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Ховд аймгийн Булган сум, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн автотээврийн үйлчилгээг эрхлэгч дараах байгууллагуудад шалгалт хийгдсэн: Үүнд:

  1. Нийслэлийн тээврийн газрын “Техникийн хяналтын үзлэгийн төв”;
  2. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагаа;
  3. Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дундговь аймгийн Автотээврийн төвүүд;
  4. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Цэнгэл транс” ХХК, “Зорчигч тээвэр Ховд” ХХК, “Байшинт ямаан ус” ХХК, “Говийн хараацай” ХХК;
  5. Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт орших уурхай болон Ханги хийлийн боомтод улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч  39 аж ахуйн нэгж, байгууллага;
  6. Нийслэлийн тээврийн газар, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран  хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд;
  7. Салбарын харьяа байгууллага, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын  2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан эсэхэд;
  8. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран “Авто замын техник ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал” шугам замын шалгалтыг 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд;
  9. Замын цагдаагийн алба, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран нийт орон нутгийн хэмжээнд “Оюутан тээвэр” сэдэвт шугам замын шалгалтыг өвөл, хавар, намрын улиралд зохион байгуулсан.

Тайлангийн хугацаанд төлөвлөгөөт шалгалтад Төрийн болон нийслэлийн өмчит байгууллага-5, улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч-4, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 39 хамрагдсан байна.               Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, “зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн 74 заалттай 10 албан шаардлагуудыг хүргүүлж ажилласан.

 

  1. Төлөвлөгөөт бус шалгалт:
    1.  Нийтийн зорчигч тээвэрлэлт эрхлэгч байгууллагуудын нийтийн зорчигч тээвэрлэлт эрхлэгч 45 байгууллагуудын 337 тээвэрлэгч жолооч, хөдлөх бүрэлдэхүүн нь  Автотээврийн тухай хууль болон стандартын хэрэгжилт хэрхэн хангасан байдалд  хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын хэлтэст “тээвэрлэгч байгууллагуудын хөдлөх бүрэлдэхүүнд хийгдэх техникийн хяналтын үзлэгийг чанаржуулах, зөвшөөрөлгүй наасан сурталчилгаа, нэмэлт гэрлүүдийг авах ажлыг зохион байгуулах” талаар үүрэг өгч, ажилласан;
    2. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх хүсэлт гаргасан, “Мөнх ерөөлт интернэйшнл” ХХК, “Миланд агро” ХХК, “Замт моторс” ХХК, “Доктор авто сүлжээ” ХХК-д шалгалт хийж, “стандартын шаардлага хангасан” тухай дүгнэлт “Доктор авто сүлжээ” ХХК, “Мөнх ерөөлт интернэйшнл” ХХК-дад гаргасан;
    3. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Номгон авто” ХХК, “Мега пресс” ХХК, “Ти Жи Эл авто” ХХК, “Ундрам авто” ХХК-ийн тухайн ажил эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгаж,  “Номгон авто” ХХК, “Мега пресс” ХХК, “Ундрам авто” ХХК-д шаардлага хангасан тухай улсын байцаагчийн 37, 38, 39 тоот дүгнэлт гаргасан;
    4. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01/5482 дугаар бүхий албан бичгээр “АТҮТ” ТӨҮГ-т хүргүүлсэн үүрэг даалгаврын хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК зэрэг уурхай эзэмшигч компаниудын хүсэлтийн дагуу “Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд улс хооронд ачаа тээвэрлэлт эрхэлж буй 73 ААНБ-ын 4903 тээврийн хэрэгсэлд “стандартын шаардлага хангаж буй эсэхэд шалгалт” хийсэн улсын байцаагчдыг нэгдсэн удирдлагаар ханган, шалгалт хийлгэсэн.

 

  1. Гүйцэтгэлийн шалгалт

Дундговь аймгийн Автотээврийн төв, “Зорчигч тээвэр Ховд” ХХК, “Цэнгэл транс” ХХК, “Байшинт ямаан Ус” ХХК, “Говийн хараацай” ХХК-д хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэл хийсэн. “Цэнгэл транс” ХХК нь өөрийн өмчийн дулаан зогсоолыг ашиглалтад оруулж, “Байшинт ямаан Ус” ХХК нь барилгын ажлыг эхлүүлж, гүйцэтгэл 30%-тай, “Зорчигч тээвэр Ховд” ХХК нь үйлдвэр үйлчилгээний байр барих газрын асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэн, мөн 2018 онд шатахуун станцын барилгын ажлыг 90%-ийн гүйцэтгэлтэй барьсан, Дундговь аймгийн автотээврийн төв биелэлтийг 89%-тай биелүүлэн ажилласан байна.

“Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын биелэлт   85-90%-тай, хууль тогтоомжийн хэрэгжилт 80%-тай байна.

ХОЁР. ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, СУРГАЛТ

а) Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автотээврийн үйлчилгээ эрхлэгч дараах байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн: Үүнд:

  1. Авто үйлчилгээ эрхлэгч 201 иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудад (Улаанбаатар хотод 100, орон нутагт 101);
  2. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд салбар, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Дэлгэрэх тээх” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбар, “Шар зам ирээдүй” ХХК, “БСОД” ХХК, “Зэлтэрийн зам” ХХК;
  3. Хөшөөтийн уурхайгаас Үенч сумын гаалийн хяналтын бүс, Үенч сумын гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Такешкен боомтын нүүрсний хяналтын талбай хүртэл улс хоорондын тээвэрлэлт эрхлэгч 19 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан.

Тайлангийн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газар 1, авто үйлчилгээ эрхлэгч-202, улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 4, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “үйлчилгээг сайжруулах тухай” улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж ажилласан.

 

б) Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн тээврийн газартай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 05 дугаар сарын 20-ны хооронд хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 байгууллагын автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, засвар үйлчилгээнд тандалт судалгаа хийсэн.

Улаанбаатар хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгжид “Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдлыг сайжруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах” талаар зөвлөмж хүргүүлсэн.

 

Тайланд хугацаанд зохион байгуулсан сургалт 5, оролцсон сургалт 2 , хэлэлцүүлэг 3, зөвлөгөөн 1, урьдчилсан сэргийлэх талаар  нийтийг хамарсан 4 ажлыг зохион байгуулан ажилласан байна.

 

 

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх