Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2018 ОНД ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

2018/12/17

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР :

Тайланд хугацаанд хууль-1, дүрэм, журам-12, стандарт-1, бусад эрх зүйн баримт бичиг /3/-т санал өгч ажилласан байна.

Тайланд хугацаанд бодлогын баримт бичиг-1, хууль-1, дүрэм, журам-3,                    стандарт /3/-д санал өгч ажилласан байна.

“Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төсөлд санал өгч, МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоолоор батлагдсан.

 

“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 45 заалт бүхий 9 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 80-86%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 14 дүгнэлт, 6 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.

 

Төлөвлөгөөт 18, төлөвлөгөөт бус 31, гүйцэтгэлийн шалгалт 2 хийгдэж, биелэлт 86%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 1-ийг үзүүлсэн байна. 

НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР:

  1. Төлөвлөгөөт шалгалт

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/0240” төсөл хэрэгжүүлэх нэгж, төмөр замын трасс, дохиолол төвлөрүүлэлт, хориглол ба холбооны чиглэлээр үйлчилгээг эрхлэгч дараах байгууллагуудад шалгалт хийгдсэн: Үүнд:

  1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын 4 дүгээр ангийн хариуцдаг гол замын 810-1115 дугаар км, Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 1-50 дугаар км, замын 2 дугаар ангийн хариуцдаг гол замын 282-554 дугаар км, Багахангай – Багануур чиглэлийн 1-90 дугаар  төмөр замын трассууд, Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, солилцох тасаг, Дохиолол холбооны 1 дүгээр ангийн харьяа Зүүнхараа дахь шугамын 6-р хэсэг, дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний алба, “ЭЛТЕЗА” НХН;
  2. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  Төмөртэй өртөө;
  3. “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/0240” төсөл хэрэгжүүлэх нэгж, БНХАУ-ын CRCC группийн төмөр замын 21-р товчоо;
  4. Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Техсиг” ХХК, “Хөтөл керамзит” ХХК, “ДТХ партнерс” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монцемент” ХХК-ийн төмөр замын цех;

Тайлангийн хугацаанд төлөвлөгөөт шалгалтад Төрийн өмчит болон хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 10 обьект, төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5 аж ахуйн нэгж, төслийн хэрэгжүүлэх 1 байгууллага  хамрагдсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулж, “зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн 91 заалттай 18 албан шаардлагуудыг хүргүүлж ажилласан.

  1. Төлөвлөгөөт бус шалгалт:
    1. Төмөр замын илчит тэрэгний засвар үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл хүссэн “Монцахим” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй” тухай улсын байцаагчийн 038-07-070/28 дугаартай дүгнэлт гаргасан;
    2. “Петролиум продакшн” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн компанийн эзэмшлийн 15-1413 төрлийн цистерн вагонууд /5/-ын техникийн байдлыг шалгаж, 4 вагон техникийн байдал хангасан, 1 вагон тээвэрт тэнцэхгүй талаар улсын байцаагчийн 038/07/074/98 дугаартай дүгнэлт гаргасан;
    3.  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны 2018.08.12-ны өдрийн шуурхай мэдээллийг үндэслэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 747 дугаар км-ийн 9 дүгээр зуутад гарсан осол дээр хяналт шалгалт хийсэн;
    4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тээвэр ложистикийн албаны хүсэлтийн дагуу тухайн компанийн төмөр замын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн;
    5. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүсэлтийн дагуу “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/0240” төсөл хэрэгжүүлэх нэгж, БНХАУ-ын CRCC группийн төмөр замын 21-р товчоонд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 38-07-020/82 дугаар бүхий дүгнэлт гаргасан;
    6.  “Баясал төгс” ХХК, “Сээкл” ХХК-иудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар болон Олон-Овоо өртөөнд хяналт шалгалт хийж хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гаргасан;
    7. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн шийдвэрийн дагуу “ДОНМЭ” ХХК, “Ариун цомог” ХХК, "Опен Роуд Омега” ХХК, “Тэмүүл транслог” ХХК, “Бид монгол интернэшнл” ХХК-д  хяналт шалгалт хийж,  улсын байцаагчийн 38-07-070/11,  38-07-020/103 дугаар дугаар дүгнэлт гаргасан;
    8. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Улаанбаатар өртөө – Амгалан өртөө хоорондын замын 406-р км-ийн гарамд хяналт шалгалт хийж, хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гаргасан;
    9.  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК-д хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 38-07-070/42 дугаар бүхий дүгнэлт гаргасан;
    10. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн шийдвэрийн дагуу “Шарын гол” ХК-ийн 2018 онд хийсэн замын их засварын ажлыг нь “УБТЗ” ХНН-ийн Дархан, Сэлэнгэ, Шарын голын бүсийн төмөр зам хариуцсан дотоод хяналтын байцаагч, инженер, техникийн ажилтан нартай хамтран шалгаж, улсын байцаагчийн  038/07/68/26 дугаар бүхий дүгнэлт гаргаж ажиллаа.

 

  1. Гүйцэтгэлийн шалгалт

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК-д хүргүүлсэн“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах тухай”  улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийсэн. Албан шаардлагын биелэлтийн 66-70,7 хувьтай ханган биелүүлсэн байна.

 

ХОЁР. ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, СУРГАЛТ

а) Дорноговь аймгийн Өргөн сум дахь “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн цементийн үйлдвэр, “ДТХ ПАРТНЕРС” ХХК, “ТЕХСИГ” ХХК, “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн төмөр замын цехэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, ажилласан байна.

        б) Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвтэй хамтран Төмөр замын салбарын суурь бүтцийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдээс холбогдох мэдээллийг авч цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна. Мэдээллийн санд 264 аж ахуйн нэгжийн замын мэдээллийг бүртгэгдсэн.

в) Төмөр замын салбарт мөрдөгдөж байгаа нийт 142 стандартын Төмөр замын зам, замын байгууламжтай холбоотой ашиглаж буй 34 стандартыг сурталчлах хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 4 удаагийн сургалт зохион байгуулсан.

2018 ОНД ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх