Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан ОУАТХ-ны их хуралд оролцлоо

2014/06/17

Олон улсын агаарын тээрийн холбоо /IATA/-ны 70 дугаар Их Хурал Катар Улсын нийслэл Доха хотод 2014 оны 6 дугаар сарын 1-3-ны хооронд боллоо. Энэхүү их хуралд МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан оролцсон юм. Иргэний Агаарын Тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн хурлаар тус холбооны тэргүүлэгчдийн 2013-2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг баталлаа.

Тэргүүлэгчдийн зөвлөлийн Стратеги, Бодлогын дэд хорооны 80 дугаар хурлын шийдвэрт салбарын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтээр тохиосон эдийн засгийн хямралаас гүйцэд гараагүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж, нийт салбарын хэмжээнд 5,4 хувьтай байгаа нь шаардлагатай 7-8 хувьд хүрэхгүй байгаа, мөн ирэх 20 жилд капиталын хөрөнгө оруулалтанд 4-5 их наяд ам.доллар шаардагдах талаар тусгасан байна.

Түүнчлэн, Тэргүүлэгчдийн зөвлөлийн санхүүгийн удирдлага, авиакомпанийн түгээлтийн болон мэдээллийн үйлчилгээ, цаг уурын өөрчлөлт, хэрэглэгчийг хамгаалах, “дуулгаваргүй зорчигч”-ийн /unruly passenger/ талаархи Токиогийн 1963 оны конвенцид оруулах шинэ өөрчлөлт, агаарын хөлгийн тандалтыг сайжруулах, аюулгүй ажиллагааны аудит, нислэгийн үйл ажиллагаа болон дэд бүтэц, нисэх буудлууд тэдгээрийн аюулгүй байдал, бизнесийг хялбаршуулах төсөл төлөвлөгөөнүүд болон карго тээвэр зэрэг асуудлаар цөөнгүй шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн тус 70 дугаар Их Хурлаар Монреалын 2014 оны протоколд гишүүн улсуудыг нэгдэх, “дуулгаваргүй зорчигч”-дын талаархи Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрөх, Засгийн газар болон удирдах байгууллагуудаас тухайн зорчигдод чиглэсэн тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргах, шаардлагатай тохиодолд эрүүгийн болон бусад хариуцлагуудыг  санаачлах, Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны 1798а зөвлөмж туршлагыг хэрэгжүүлэх зэрэг уриалуудыг гаргалаа.

Олон Улсын агаарын тээвэр нь 100 жилийн өмнө тухайлбал, 1914 оны 1 дугээр сарын 1-ний өдөр АНУ-ын Флорида мужийн, Тампа Бэйг гаталсан 23-н минутын нислэгээр эхэлж байсан бол энэ жил тус салбар нь 3,3 тэрбум зорчигч, 52 сая тонн ачааг 50000 гаруй чиглэлд өдөрт 100000 нислэг хийдэг болтлоо хөгжжээ. Агаарын тээврийн салбар нь сүүлийн хоёр жилд 1920 шинэ нисэх буудлын хооронд нэг сая давтамжаар, 290 сая хүн, 600.000 тонн ачааг урьд жилүүдээс илүү тээвэрлэсэн байна. Энэ салбар одоо 58 сая ажлын байртай, жилд 2,4 их наяд ам.долларын эдийн засгийн эргэлттэй байна. Энэ жил мөн иргэний агаарын тээврийн салбарын суурь эрх зүйн конвенц болох Чикагогийн конвенцийн 70 жилийн ой тохиож байна.

Энэ жил дэлхий нийтийн агаарын тээврийн салбар 746 тэрбум ам.долларын орлого олж, 18 тэрбум долларын ашигтай ажиллахаар байгаа нь ашиг 2,4 хувьтай буюу нэг зорчигчоос 6 хүрэхгүй ам. долларын ашиг авахаар байна. Аюулгүй ажиллагааны чиглэлээр одоогийн байдлаар IATA IOSA аудитаар орсон авиакомпанийн тоо дэлхийд 393 болсон байна. Аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдээрээ тус 393 авиакомпани шалгагдаагүй бусад компаниудаас хол илүү өндөр үзүүлэлттэй байна. Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Холбооны  IOSA аудит нь 2015 оноос эхлэн нийт агаарын тээврийн салбарын шаардлага болгохоор тогтсон байна.

 Агаарын тээврийн холбоо нислэгийн аюулгүй байдлын дараах асуудлуудад онцгой анхаарч байна. Үүнд:

-Алга болсон MH370 нислэгт хоёр зорчигч хулгайлагдсан баримт бичгээр аялсан тохиолдол нь дэлхий нийтийн агаарын тээврийн аюулгүй байдалд хүнд цочрол өгч байна. Интерполын мэдээгээр дэлхийн цөөхөн улс хулгайлагдсан баримт бичгийн мэдээллийн санг ашигладаг бөгөөд цаашид ийм төрлийн асуудалд Засгийн газрууд өндөр анхаарал хандуулах нь зүйтэй талаар мөн дурьдлаа.

-Аюулгүй байдлын асуудлуудад “Smart Security” төслийг хэрэгжүүлж зорчигчийн аюулгүй байдлыг хангах, мөн “known traveler” төсөл давхар хэрэгжих шатандаа явж байгаа талаар мэдээлж, цаашид карго тээвэрлэлтийн аюулгүй байдал болон авиакомпаниудын мэдээллийн санг кибер халдлагаас сэргийлэх зэрэг олон асуудлууд өнөөгийн агаарын тээврийн салбарт боловсрогдож байна.

Эцэст нь Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны дарга ноён Tony Tyler “IATA бол та бүхний удирдах байгууллага биш харин та бүхний холбоо шүү”  хэмээн онцлон хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх