Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улсын Засгийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, төлөвлөгөө батлан Үндэсний хороо байгуулж, Зам тээврийн хөгжлийн сайд ахлан ажиллаж байна.

2018/10/25
Монгол Улсын Засгийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, төлөвлөгөө батлан Үндэсний хороо байгуулж, Зам тээврийн хөгжлийн сайд ахлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, төлөвлөгөө батлан Үндэсний хороо байгуулж, Зам тээврийн хөгжлийн сайд ахлан ажиллаж байна.

Стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албатай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгоход хамтран ажиллахаас гадна зам тээврийн ослоос бодитойгоор урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр нилээдгүй ажлыг хэрэгжүүлээд байна.

Монгол Улсын хэмжээнд жилд дундажаар зам тээврийн ослын улмаас 500 хүн нас барж, 1250 орчим хүн хүнд гэмтдэг, нас барагсадын 78 хувь нь орон нутгийн замд амь насаа алдсан үзүүлэлттэй байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг зөв тодорхойлж, осол гарахаас урьдчтлан сэргийлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж энэ оны 6 дугаар сард Замын цагдаагийн албанд зам тээврийн ослын үзлэг хийх, хэрэг бүртгэх, шалтгаан нөхцлийг зөв тодорхойлох орчин үеийн програм хангамж бүхий тоног төхөөрөмж, серверийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслын хүрээнд хүлээлгэж өгсөн.

Энэ төслийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэргэжлийн байгууллагын 1800 гаруй алба хаагчдын дунд 4 төрлийн сургалт явуулахын зэрэгцээ иргэдийн дунд 7000 гаруй хүүхэд, 20000 гаруй жолооч нарыг хамруулсан компанит ажлыг хамтран зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хамгийн гол хэсэг болсон орон нутгийн замын хяналтын 27 цэг байгуулахад ЗТХЯ-ний зүгээс “АТҮТ” ТӨҮГ-ын 563,2 сая төгрөгийн санхүүжилтээр  ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч– 54 ш,  суурин гэрлэн дохио-18 ш, теле камер–54 ш, хурд хэмжигч–10 ширхэгээс гадна компьютер, принтер, алба хаагчдын ажиллах хэвийн нөхцлийг хангах эд зүйлийг хүлээлгэн өгч байна.

  Тээврийн цагдаагийн албанд олон улсын жишигт нийцсэн техникийн дэмжлэг үзүүлснээр зам тээврийн ослын шалтгааныг зөв тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхой чиглэлд зохион байгуулахад ихээхэн нэмэртэйгээс гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, улмаар тээвэрлэлтийн үеийн найдвартай, тогтвортой, аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой юм.

Орон нутгийн замд гардаг хамгаалах бүс, малгай хэрэглэхгүй явах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх мэт ихээхэн хохирол дагуулдаг ослоос сэргийлж, олон хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос хамгаалах чухал ач холбогдолтой тул тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглана гэдэгт итгэж байна.

 

 

ЗТХЯ-НЫ АВТОТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

 

Монгол Улсын Засгийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, төлөвлөгөө батлан Үндэсний хороо байгуулж, Зам тээврийн хөгжлийн сайд ахлан ажиллаж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх