Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улсын чанартай авто замын гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт, үнэлэлт дүгнэлт хийх үзүүлэх сургуулийг зохион байгууллаа

2014/06/04
Улсын чанартай авто замын  гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт, үнэлэлт дүгнэлт хийх үзүүлэх сургуулийг зохион байгууллаа

ЗТЯ, JICA-ын Монгол улс, гүүрийн засвар арчлалтын чадавхийг   сайжруулах төсөл хамтран төсөл хэрэгжих хугацаанд улсын чанартай авто замд байрших 3 гүүрийг сонгон авч гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт, үнэлэлт дүгнэлт хийх үзүүлэх сургуулийг зохион байгуулахаар болсоны дагуу эхний ээлжинд  Ховд аймагт А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн улсын чанартай авто замд байрших Буянтын голын 139 у/м т/б гүүрэнд үзүүлэх сургуулийг  2014 оны 05-р сарын 29-нд  зохион байгуулж явууллаа.

Тухайн гүүр нь 1974 онд ашиглалтанд орсон. Баригдсанаас хойш их засвар хийх хугацаа болсон хэдий ч засварт орж байгаагүй зөвхөн урсгал засвар, арчлалт хийж ирсэн  гүүр юм.

 

Үзүүлэх сургуульд:

1.   ЗТЯ-наас: АЗБХЗГ-ын ЗАЗХ-ийн баруун бүс хариуцсан мэргэжилтэн С.Мөнхбат

2. JICA-гаас: Монгол улсын гүүрийн ашиглалт ,засвар арчлалтын чадавхийг   сайжруулах төслийн мэргэжилтэн доктор Аояама Минобу, мэргэжилтэн О.Болд

3. Орон нутгаас: Ховд аймгийн Тээвэр, авто замын газрын дарга Я.Галбат

4. Зам хариуцагчдаас: “Ховд АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Жол” ХХК, “Их богд зам” ХХК-ний Захирал, инженер техникийн ажилчид  нийт 22 хүн хамрагдан оролцлоо.

 

Тус үзүүлэх сургуульд хамрагдсанаар зам хариуцагч компаний  инженер техникийн ажилчид  сурч мэдсэн зүйлээ бататган авч  бэлэн байдлыг нь хариуцан ажилладаг гүүрнүүддээ бие дааж  үзлэг шалгалт хийн  гүүрийн ашиглалтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч сурч байгаа бөгөөд цаашид гүүрийн засвар, арчлалт ашиглалтын байдлын мэдээлэлийн санд баяжуулалт хийж явах юм.

Улсын чанартай авто замын гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт, үнэлэлт дүгнэлт хийх үзүүлэх сургуулийг зохион байгууллаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх