Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто замыг зурган мэдээллээр үнэлж, зам ашиглалтын түвшинг тодорхойлох талаар

2018/08/28

Дэлхийн банкны Зам тээвэр, цахим хөгжлийн олон улсын газар (Transport and Digital Development Global Practice)-ын Төрийн санхүүгийн шинжээч, Зөвлөх Д.Баттуяа 2018 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 10:00 цагт ЗТХЯамны 301 тоот хурлын зааланд Дэлхийн Банкаас Global Facility for Disaster Reducation and Recovery-гийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхтайгаар УБ хотын авто замын дэд бүтцийн хөрөнгийн менежмент” техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг олон нийтийн оролцоотойгоор зурган мэдээллийн тусламжтайгаар  үнэлэн, авто замын хөрөнгийн мэдээллийн санг бий болгох аяны” талаар танилцуулга мэдээлэл хийнэ. 

Мэдээллийн зорилго нь: Улаанбаатар хотын хүрээнд нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн байдлыг иргэд буюу зам хэрэглэгчдийн оролцоотойгоор зурган мэдээллийн тусламжтайгаар  үнэлэн, мэдээллийн санг бий болгох аян зохион байгуулагдаж буй талаар танилцуулан, хамрагдахыг уриалах

Уг аяны хүрээнд ашиглаж буй программ нь хөдөө аж ахуй, дэд бүтэц тэр дундаа авто болон төмөр замын сүлжээний өнөөгийн байдлыг зурган мэдээллийн тусламжтайгаар үнэлэн, мэдээллийн санг бий болгоход ашиглагддаг бөгөөд тус аяны үр дүнд хотын авто замын сүлжээний дагуух гудамж, замын хөрөнгийн үзлэг, тооллогыг computer vision технологи ашиглан автоматаар иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэх улмаар засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг урьдчилан төлөвлөх, замуудын ашиглалтын хугацааг уртасгах, авто болон төмөр замын сангийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ.

Авто замын нөхцөл байдлын зураглалын мэдээллийн санг олон нийтийн оролцоотойгоор бий болгох зорилгоор “Нийслэлийн Авто Замыг Зурагжуулах фейсбүүк чалленж буюу сорилыг нээлттэй зохион байгуулан, хамгийн идэвхтэй оролцсон гурван оролцогчдод мөнгөн шагналаар урамшуулах юм. ТА бүхэн сонирхон, идэвхтэй оролцоно уу.

ЗТХЯ БТГ СНХэлтэс

 

Авто замыг зурган мэдээллээр үнэлж, зам ашиглалтын түвшинг тодорхойлох талаар  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх