төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн хэрэгжилтийн талаар

2018/07/25
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын  менежмент төсөл”-ийн хэрэгжилтийн талаар

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын үндсэн гэрээний ажил дуусч, Засгийн газрын 2015 оны 398 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Концессын шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 209 дүгээр захирамжаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

Тус ажлын хэсэг “Төслийн санал хүлээн авах баримт бичиг”-ийг боловсруулан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Японы консорциумд хүргүүлж, тус консорциумын техникийн саналыг 05 дугаар сарын 11-ний өдөр, санхүүгийн саналыг 10 дугаар сарын 07-ны өдөр үнэлж, шаардлага хангасан гэж үзсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 322 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийг байгуулж, Японы талд ногдох хувийг 51, Монголын талд ногдох хувийг 49 байхаар шийдвэрлэж, Монголын талын хувь эзэмшигчээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг тодорхойлж, менежментийн төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг Японы талтай хамтран байгуулах ажлыг тус тус даалгасан болно.

Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Японы талтай хамтран ажиллах Түншлэлийн гэрээний төслийг боловсруулж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь Японы консорциумтай хийж буй концессын гэрээний санхүүгийн загварын талаарх хэлэлцээг 2018 оны 06 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд, Концессын зүйлийн захиргаа удирдлагын нарийвчилсан хуваарилалтын хэлэлцээг 2018 оны 06 дугаар сарын 11, 13-ны өдрүүдэд, мөн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хэлэлцээг 2018оны 06 дугаар сарын 12, 14-ны өдрүүдэд тус тус хийгээд байна.

Төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдийн боловсруулсан гэрээний төсөл нь Ерөнхий сайдын 2018 оны 105 дугаар захирамжаар батлуулсан ажлын хэсгийн хэлэлцээ хийх удирдамжид нийцэхгүй байгаа тул Ажлын хэсгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар Монголын тал гэрээний төсөл боловсруулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Үндэсний хөгжлийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон хууль, санхүүгийн зөвлөх багийн 13 бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 06 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Монголын талын Концессын гэрээний төслийг боловсруулсан. Японы талтай 2018 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд концессын зүйлийн газрын үйлчилгээний санал, санхүүгийн загварын тооцоолол болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хэлэлцээг тус тус зохион байгуулаад байна. Монголын талын боловсруулсан концессын гэрээний төслийг Японы консирциумд 2018 оны 7 дугаар сарын 16 өдөр хүргүүлсэн ба дараагийн уулзалтыг хийх хугацааг товлохоор талууд зөвшилцөж байна.

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн хэрэгжилтийн талаар   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх