Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ХОРИГЛОЛ БА ХОЛБООНЫ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2019/05/01

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ХОРИГЛОЛ БА ХОЛБООНЫ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг          /Гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана/

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагааны танилцуулга

 

Хүсэлт гаргасан үйл ажиллагааны ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, боловсон хүчний бүрэлдэхүүн, ажлын байр, засвар, үйлчилгээний үед мөрдөх технологийн горим, заавар зэрэг мэдээллийг агуулсан байна.

4

Төмөр замын автоматик телемеханикийн инженер-2 /аль нэг нь мэргэшсэн инженер байх/, холбооны инженер-1, механик-2, холбооны техникч-1, монтёр-3 нарын анкет /фото зурагтай/-ыг дараах баримт бичгийн хамт ирүүлэх: Үүнд:

  • мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ;
  • хөдөлмөрийн гэрээ
  • ажилд томилсон тушаал
  • нийгмийн даатгалын дэвтэр /эхний нүүр, тушаалын хэсэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлийн хэсэг/

 

Бүх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулсан байх. Бүх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулсан байх.

/ Төмөр замын инженер нь 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх/.

5

Хуулийн этгээдийн ажлын байрны талаарх мэдээлэл

Ажлын байр нь өөрийн эзэмшлийн бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

6

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

7

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр замын инженер, төмөр замын техникч/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

8

Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан  хэмжих хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга

Гэрэл зураг, баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар, эзэмшлийн мөн болохыг батлах баримт

 

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг 21-245960 дугаарын утсаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /Т.Уянга/-ээс лавлана уу.

 

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ХОРИГЛОЛ БА ХОЛБООНЫ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны гэрчилгээний эх хувь

/сунгуулах үед зөвхөн хамаатай/

4

Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан ирүүлэх

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл

Боловсон хүчний мэдээлэл, ажлын газрын байршил зэрэг бусад мэдээлэлд өөрчлөлт орсон бол энэ талаарх холбогдох мэдээллийг ирүүлнэ.

 

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй хугацаа хоцроож ирүүлсэн бол гэрчилгээ шинээр олгох журмын дагуу гэрчилгээ шинээр хүсэх үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтын дагуу материалын бүрдлийг хангаж, хугацаа дууссан гэрчилгээний эх хувь болон төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан /сүүлийн 1 жилийн байдлаар/ ирүүлнэ.

 

  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ХОРИГЛОЛ БА ХОЛБООНЫ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх