төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан

2018/04/15

/2018 оны I улирлын байдлаар/                                                                   

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго, үндэслэл, арга зүй

 

УИХ-ын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавраар Зам, тээврийн хөгжлийн сайдад өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид анхаарч ажиллах асуудлаар санал, зөвлөмж боловсруулах замаар яамны удирдлага, албан тушаалтныг холбогдох мэдээллээр хангах, Засгийн газарт хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг тайлагнах зорилгоор энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг гүйцэтгэлээ.

 

Хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэхдээ  Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэл болгон журмын 6.3-т заасан аргачлалыг баримталсан.

 

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн

 

2018 оны I улирлын байдлаар Улсын Их Хурлын 7 тогтоолын 12 заалт, Ерөнхийлөгчийн 1 зарлигийн 1 заалт, Улсын Их Хурлын Байнгын хорооны 5 тогтоолын 7 заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 4 зөвлөмжийн 4 заалт, Засгийн газрын 53 тогтоолын 88 заалт, Ерөнхий сайдын 1 захирамжийн 1 заалт, Засгийн газрын хуралдааны 50 тэмдэглэлийн 65 заалт, Засгийн газрын 1 албан даалгаврын 12 заалт буюу нийт 122 шийдвэрийн 190 заалтыг хяналтад авч хэрэгжүүлэн ажилласан.

 

Эдгээрээс бүрэн хэрэгжсэн 38, хэрэгжих шатанд байгаа буюу 70%-ийн хэрэгжилттэй 101, хэрэгжилт хангалтгүй буюу 30%-ийн хэрэгжилттэй 27, хэрэгжүүлэх хугацаа болоогүй 17, хэрэгжээгүй буюу биелэлт ирүүлээгүй 7 заалт байгаа бөгөөд хэрэгжилт 67,5%-тай байна. Хангалтгүй хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн жагсаалтыг хавсаргав. /Хавсралт 1/

 

УИХ-ын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосон заалт бүрийг хяналтад авч, хяналтын хуудас хөтлөн ажиллаж байна. Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдалд улирал тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн яамны газар, хэлтсийн ажлын үр дүнг үнэлэх үзүүлэлт болгон ашиглаж байна.

 

Мөн салбарын хуулиар тусгайлан журам боловсруулж батлахаар эрх олгосон дүрэм, журмын судалгааг гаргаж, яамны холбогдох газар, хэлтэст хүргүүлэн хуульд заасан эрх зүйн акт /дүрэм, журам, заавар, бусад/-ыг хугацаанд нь баталж мөрдүүлэх арга хэмжээ авч ажилласан. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 11, Усан замын тээврийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 25-нд батлагдсантай холбогдуулан эдгээр хуулиудаар эрх зүйн акт /дүрэм, журам, заавар/ батлахаар эрх олгогдсон 24 заалтыг хяналтад авч эдгээр дүрэм, журмыг боловсруулж батлуулах ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Хуулиар журам батлуулахаар эрх олгогдсон 72 заалтын хэрэгжилт 2018 оны  I улирлын байдлаар 83.0 хувьтай байна.

 

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүн

 

/2018 оны I улирлын байдлаар/

Хүснэгт 1

 

 

Үүнээс

 

Бүгд

 

Улсын Их Хурлын тогтоол

Ерөнхийлөгчийн зарлиг

УИХ-ын Байнгын хорооны тогтоол

ҮАБЗ-ийн зөвлөмж

Засгийн газрын тогтоол

Ерөнхий сайдын захирамж

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

Засгийн газрын албан даалгавар

 

Хяналтад авсан нийт шийдвэрийн тоо

122

7

1

5

4

53

1

50

1

 

Хяналтад авсан нийт зүйл, заалтын тоо

190

12

1

7

4

88

1

65

12

 

Үүнээс

Бүрэн хэрэгжсэн 100%

38

-

1

2

-

19

-

7

9

 

Хэрэгжих шатанд 70%

101

9

-

3

3

45

1

37

3

 

Хэрэгжилт хангалтгүй 30%

27

2

-

2

-

11

-

12

-

 

Хэрэгжээгүй

7

-

-

-

1

1

-

5

-

 

Хугацаа болоогүй

17

1

-

-

-

12

-

4

-

 

Хүчингүй болсон

-

-

-

-

-

-

-

-

-

 

Биелэлтийн дүн /хувь/

67,5

62.7

100

67.1

52.5

70.8

70.0

59,8

92,5

 

                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 1

 

          

Зураг 2

 

 

Холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн байдлыг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, газар, хэлтсээр авч үзвэл:

Хүснэгт 2

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага, газар, хэлтэс

Нийт заалт

Хэрэгжилтийн хувь

100%

70%

30%

Хэрэгжээ-гүй

Хугацаа болоогүй

Нийт

1

БТГ

84

16

42

11

9

6

62.4

2

ТЗУГ

37

9

19

3

1

5

72.5

3

ХШҮДАГ

16

3

9

2

1

1

66.0

4

АЗБХЗГ

31

6

16

4

3

2

63.4

5

АТБХЗГ

44

12

20

6

4

2

66.2

6

ТЗДТБХЗГ

41

5

20

15

-

1

58.8

7

АТБХЗХ

33

3

17

7

2

4

58.6

8

ИНЕГ

28

16

6

2

1

3

83.2

9

ЗТХТ

12

1

11

-

-

-

72.5

10

АТҮТ

13

10

3

-

-

-

93.1

11

ГТХЗНТ

22

15

1

-

-

6

98.1

12

МИАТ

12

1

10

1

-

-

69.2

13

УБТЗ

13

-

11

1

1

-

61.5

14

МТЗ

14

9

3

2

-

-

83.6

15

Далайн захиргаа

23

9

8

2

1

3

76.0

 

Нийт

190

38

101

27

7

17

67,5

 

Зураг 3

 

Гурав. Дүгнэлт

  1. Зам, тээврийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой дараах асуудлуудын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд 2017 онд батлуулахаар заасан Төмөр замын тээврийн тухай хууль, Далай ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Хоолойн тээврийн тухай хуулийн төслийг боловсруулах, Тусгай зөвшөөрлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар холбогдох хуулийн төсөл боловсруулах, “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-д хуримтлагдсан хөрөнгийг зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлууд удаашралтай байна.

 

  1. Хэрэгжилт хангалтгүй байгаа 32 үүрэг даалгавраас 11 нь санхүүжилтийн  асуудал шийдэгдээгүйгээр удааширсан байна.

 

  1. Санхүүжилт шаардагдахгүй, шийдвэрлэх боломжтой дараах ажлуудын ажлуудын хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд:
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан хуулийн дагуу шалгарсан гүйцэтгэгчтэй 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлсэн байх,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан  24 болон түүнээс дээш суудалтай, 48 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэгдсэн оноос хойш нэг хүртэл жилийн дотор импортоор оруулж ирэх цахилгаан тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автобус, троллейбус, такси үйлчилгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн автомашиныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засгийн газарт танилцуулах,
  • Улаанбаатар хотын дагуул хот, тосгон болон нүүлгэн шилжүүлэх их, дээд сургуулиудын хотхоныг холбох хурдны зам, дэд бүтэц байгуулах асуудлыг судалж, холбогдох тооцоо, судалгаа бүхий саналыг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт танилцуулах,
  • Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах,
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт үндэслэн салбарын түвшинд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээр байгуулах,
  • УБ хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаа, төслийн зээлийн захиран зарцуулалтад хяналт шалгалт хийх хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үр дүн, дүгнэлт, саналаа 2017.10.15-ны дотор ЗГ-т танилцуулах,
  • Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр МУ-ын ХБ-аас санхүүжүүлж, ЗГ-ын 2016 оны 219 дүгээр тогтоолоор ЗГ-т шилжүүлсэн нийт 3.184 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 348 төсөл, арга хэмжээнээс өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, төсөвт өртөг, хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэсэн ажлын чанар, хэрэгжилт болон хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн эсэх байдалд нарийвчилсан хяналт шалгалт хийж, шалгалтын мөрөөр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэн дүнг 2018 оны 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах,
  • Хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцаж байгаа АТҮТ ТӨҮГ-ын чиг үүрэгтэй давхацсан чиг үүрэгтэй, үр ашиггүй орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авах,
  • Орон нутгийн зорчигч тээврийн вокзал /Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших/-ыг 2018 оны II улиралд багтаан "Авто худалдааны цогцолбор"-т шилжүүлэн байршуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх,
  • Олон улсын тээвэр логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг "Авто худалдааны цогцолбор"-и байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, саналаа 2018 оны II улиралд багтаан ЗГ-т танилцуулах зэрэг

 

  1. 2018 оны I улирлын байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2018 онд хэрэгжүүлэх 110 арга хэмжээний хэрэгжилт 48.7%, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийнг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 22 арга хэмжээний 34%-тай байна.

 

  1. Усан замын тээврийн шинэчилсэн найруулга, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эрх зүйн акт /дүрэм, журам, заавар/ батлахаар эрх олгогдсон заалтуудад заасан дүрэм, журмыг шинэчлэх болон шинээр боловсруулахаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгаа боловч удаашралтай хэрэгжиж байна.

 

  1. Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж болон нисэх буудлуудын барилга байгууламж, холбогдох бусад эд хөрөнгө, бичиг баримтыг "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх, "Иргэний нисэхийн үндэсний корпораци" ТАААТҮГ байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг хэрэгжих боломжгүй болсон, бодлого төлөвлөлт нь өөрчлөгдсөн заалтуудыг хүчингүй болгох шаардлагатай байна.

Дөрөв. Санал, зөвлөмж:

  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан хэрэгжилт хангалтгүй буюу 30%-ийн хэрэгжилттэй байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардагдахгүйгээр шийдвэрлэх боломжтой үүрэг, даалгаврыг ойрын хугацаанд хэрэгжүүлж дуусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

 

  1. Хөрөнгө оруулалт, санхүүжилт шийдэгдээгүйгээс удаашралтай байгаа үүрэг, даалгаврыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж, Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах;

 

  1. Бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хүчингүй болгох санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, Төрөөс баримтлах бодлогуудад нэмэлт өөрчлөлт оруулахдаа эдгээртэй холбоотой өмнө гарсан тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах асуудлыг давхар шийдвэрлэх;
  2. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Усан замын тээврийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан эдгээр хуулиудаар эрх зүйн акт /дүрэм, журам, заавар/ батлахаар эрх олгогдсон заалтуудад заасан дүрэм, журмыг шинэчлэх болон шинээр боловсруулах ажлыг эрчимжүүлж, 2018 оны эхний хагас жилд багтаан батлуулах;
  3. Тогтоол, шийдвэрийн хяналтын хуудсанд сайд, дэд сайд, ТНБД болон холбогдох газар, хэлтсийн дарга нар хариуцан хэрэгжүүлэх газар, мэргэжилтнийг зааж, тодорхой чиглэл өгсөн цохолт хийж, ТЗУГ тухайн эрх зүйн актаар үүрэг өгөгдсөн байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хүргүүлж хэвших;

 

 

Танилцсан:

Сайд                                                                                     Ж.Бат-Эрдэнэ

 

Төрийн нарийн бичгийн дарга                                           Ж.Бат-Эрдэнэ

 

Төрийн захиргааны удирдлагын газрын даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгч                                            Б.Махбал

 

Бодлого төлөвлөлтийн газрын

дарга                                                                                    Р.Мэргэн

 

Авто замын бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газрын дарга                                                   Д.Доржханд

 

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газрын дарга                                                   С.Батболд

 

Төмөр зам, далайн тээврийн бодлогын

хэрэгжилтийг зохицуулах

газрын дарга                                                                       Б.Артур

 

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг

зохицуулах хэлтсийн дарга                                               С.Мөнхнасан

Хянасан:                                               

ХШҮДАГ-ын даргын үүргийг түр

орлон гүйцэтгэгч                                                               Т.Гомбосүрэн

 

Боловсруулсан:                                  

ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн                                  Д.Баярмаа

 

 

 

Хавсралт 1

Хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж,

тогтоол шийдвэрийн жагсаалт

 

/2017 оны жилийн эцсийн байдлаар/

1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай
2010.06.24
№32

5/ энэ тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад заасан чиглэлтэй уялдуулан хөндлөн болон баруун босоо чиглэлд тавих төмөр замын замнал /маршрут/-ыг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд танилцуулах;

ТЗДТБХЗГ

 

2

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай

2017.05.31

№42

2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

БТГ
АЗБХЗГ

АТБХЗГ

ТЗДТБХЗГ

ХШҮДАГ

АТБХЗХ

УБТЗ

МТЗ

 

2. УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ

3

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

2011.09.09
№35/32

3.Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг мөн бодлогын 3.2.4-т заасан 2 дахь үе шатны төмөр замын суурь бүтцийн хамт 2013 онд багтаан ашиглалтад оруулах;

ТЗДТБХЗГ

 

4.Дээрх бодлогын баримт бичгийн 3.2.6-д заасан гуравдугаар үе шатанд барьж эхлэх 3600 орчим км төмөр замын замнал /маршрут/-ыг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд танилцуулах.

ТЗДТБХЗГ

 

3. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

 

4

Мөнгө угаахтай тэмцэх зарим арга хэмжээний тухай
19/5

1. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагаас мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах

БТГ

 

4.ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

5

Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай
2010.11.23
№303

4. Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан санд хуримтлуулсан хөрөнгөөс жил бүр нийтийн зорчигч тээврийн паркийг шинэчлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

АТБХЗГ

 

6

"Богдхан" төмөр зам болон "Улаанбаатар" холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2015.03.23
№110

 2."Богдхан төмөр зам" болон "Улаанбаатар" холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлийг АХБ-тай эцэслэн тохиролцож, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.

БТГ

ТЗДТБХЗГ

 

7

Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай 2015.04.06
№129

3. Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж болон нисэх буудлуудын барилга байгууламж, холбогдох бусад эд хөрөнгө, бичиг баримтыг "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай.

БТГ

АТБХЗХ

 

8

Концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай
2016.02.01
№77

2. Концессын зүйлийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Т.Мэргэн)-д тус тус даалгасугай. /Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах/

БТГ

 

9

Төсөл хэрэгжүүлэх тухай
2016.12.07
№180

2. Хавсралтад заасан төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгасугай. /Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэл 192 км төмөр зам барих төсөл, Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэл 234 км төмөр зам барих төсөл, Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэл 281 км төмөр зам барих төсөл, Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл/

ТЗДТБХЗГ

 

10

Зураг төсвийн ажил гүйцэтгүүлэх тухай
2017.09.13
№250

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зураг төсвийг гүйцэтгэх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. /Улсын төсвийн хөрөнгө болон ЗГ-ын гадаад зээлийн эх үүсвэрээр ирэх жилүүдийн төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд шаардлагатай зураг төсвийн ажлын тоо 29-12, 17/

БТГ

 

 

 

3. Зураг төслийн ажлыг гүйцэтгэх урьдчилгаа төлбөрт шаардагдах хөрөнгийг 2017 онд батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэж, нэмэлт хөрөнгийг 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөвт тус тус тусган санхүүжүүлэхийг холбогдох төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч нар болон Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд тус тус даалгасугай.

БТГ

 

12

Үндэсний хөтөлбөр батлах тухай
2017.11.29
№321

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Засгийн газрын гишүүд,

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх