Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2014/04/28

1. Зам, тээврийн яам нь Улсын чанартай авто зам, гүүрийн их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний 4 гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

             Багц 1 А0305 Ховд-Өлгий чиглэлийн авто замд байрлах Буянтын их болон бага голын төмөрбетон гүүрийн их засвар

            Багц 2 Баянхонгор-Алтай чиглэлийн авто замд байрлах Байдрагийн тамарбетон гүүрийн их засвар

            Багц 3 Хэнтий аймгийн Батширээт сумын Бархын голын төмөрбетон гүүрийн их засвар

            Багц 4 Увс аймгийн Улаангом хотын Гашууны голын төмөрбетон гүүрийн өргөтгөл, их засвар

            Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  Улсын чанартай авто зам, гүүрийн их засвар, шинэчлэлтийн  зураг төсөл боловсруулах ажил

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 

 

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл болон одоо гүйцэтгэж буй ажлын мэдээлэл, Захиалагчийн тодорхойлолт
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт-“ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2-т заасны дагуу Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 05   дугаар сарын 05 -ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 05  дугаар сарын 07 -ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Утас: 62263185
www.mrt.gov.mn

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх