Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2019/09/07

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг юм. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3 дугаар зэрэглэлийн авто зам юм.

Тус авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт  56,785,696.10 ам.долларын ажил гүйцэтгэх гэрээг тус яамтай байгуулсан бөгөөд уг авто замын барилгын ажлыг 2017 онд эхлүүлсэн.  Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Их Монгол барилга” ХХК, “Их богд зам” ХХК, “Ди Ар Жи” ХХК“, Төгс зам” ХХК тус тус ажилласан.

Хяналтын зөвлөхөөр БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК шалгарч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,007,137.00 ам.долларын зөвлөхийн үйлчилгээний гэрээг мөн байгуулсан. Зөвлөхийн туслан гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгж болох "Эм Ай Эл" ХХК ажилласан.

            Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тухайн замын хучилт хийгдэж дууссан эхний хэсэг болох 103.5 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018.11.19-ний өдөр нээсэн. Батлагдсан график төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг 2019.04.01-ний өдөр эхлүүлж, суурийн болон хучилтын ажил бүрэн дууссан. Нийт ажлын явц 100%-тай байна. Улсын комисс 2019.08.06-ны өдөр ажиллаж, улсын ашиглалтад хүлээн авч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.

 

 

“БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх