Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ ЧИГЛЭЛИЙН 114 КМ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2019/09/07

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд Завхан аймгийн Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс эхлэн Улиастай сумаас 67 км-ийн зайд буюу Загастай давааны ар бэлд дуусах уг зам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих гадаад, дотоодын аялагч, жуулчдын  тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн, 5 см асфальтобетон хучилттай, 2 талдаа 1,5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3,5 метрийн 2 урсгалтай, 3-р зэрэглэлийн авто зам бөгөөд төслийн хүрээнд 36.1 у/м төмөрбетон гүүр, нийт 77 ш төмөрбетон дугуй хоолой, 13 ш төмөрбетон дөрвөлжин хоолой зэрэг хиймэл байгууламжууд баригдсан.

Тус авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бейшин Рөүд энд Бридж Групп” ХХК шалгарч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт 44.4 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээг тус яамтай байгуулсан бөгөөд уг авто замын барилгын ажлыг 2017 оны 06 дугаар сард эхлүүлсэн. Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК, “Энх төгөл бэх” ХХК, “Дабльюү Экс Пи” ХХК тус тус ажилласан.

Хяналтын зөвлөхөөр БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК шалгарч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2.2 сая ам.долларын зөвлөхийн үйлчилгээний гэрээг мөн байгуулсан. Зөвлөхийн туслан гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгж болох "Эм Ай Эл" ХХК ажилласан.

Батлагдсан график төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг 2019.05.25-ны өдөр эхлүүлсэн. Нийт ажлын явц 100%-тай байна. Улсын комисс 2019.08.08-ны өдөр ажиллаж, улсын ашиглалтад хүлээн авч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.

 

 

 

“ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ ЧИГЛЭЛИЙН 114 КМ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх