Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2019/09/07

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломжийг бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад орж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто замыг бүтээн байгуулж, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон аялагч зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг хангах зорилгоор тус хурдны авто замын барилгын ажлыг гүйцэтгэж улсын ашиглалтад оруулаад байна. 

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ш гүүр, 21 ш нүхэн гарц  (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ш дугуй хоолой тус тус баригдсан.

             Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан.

            Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын нийт урт 32.226 км, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 32.5 м, 2 урсгал 6 эгнээтэй бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан тус бүр нь 3 зорчих зурвастай байхаар төсөллөгдөж баригдсан.

 

“УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

沁源路等道路推荐横断面(插图用)-Model

 

 

 

 

 

 

 

 

“УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх