Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Намирын голын төмөр бетон гүүр, авто зам /Увс, Өмнөговь сум/” төслийг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

2018/05/16

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Намирын голын төмөр бетон гүүр, авто зам /Увс, Өмнөговь сум/”

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201801010.

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих XIV.1.1.38 Намирын голын төмөр бетон гүүр, авто зам /Увс, Өмнөговь сум/” төслийг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 /тавин мянга/ төгрөгөөр цахимаар худалдан авна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох ба дараах туршлагын болон санхүүгийн ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 300 сая төгрөгөөс багагүй байх,
  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй /төмөр бетон гүүр, хатуу хучилттай авто зам/ ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байх.
  • Төмөрбетон гүүр барих, хатуу хучилттай авто зам барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх,

Тендерийн хамт 40 000 000 (Дөчин сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11.30 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендертэй холбоотой тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Засгийн газрын 13-р байр, Зам, тээврийн хөгжлийн яам,

 Утас: 62263187

 

“Намирын голын төмөр бетон гүүр, авто зам /Увс, Өмнөговь сум/” төслийг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх