Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаанд оролцлоо

2014/05/21
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаанд оролцлоо

 

 

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 14-15 хооронд Бүгд найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдав. Тус хуралдаанд 10 гишүүн орны төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк /ADB/, Европын сэргээн босох, хөгжлийн банк /EBRD/,  Европын холбоо, Европ Кавказ Азийн тээврийн коридорын Засгийн газар хоорондын комисс /TRACECA/, Исламын хөгжлийн банк /IsDB/,  Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /JICA/,  Олон улсын хөгжлийг дэмжих АНУ ын байгууллага /USAID/, болон Дэлхийн банкны төлөөлөгчид оролцов. Бүгд найрамдах Киргиз Улсын  Тээвэр холбооны яам болон АХБ хамтран тус хурлыг удирдав.

Гишүүн орнууд өөрийн улсын тээврийн салбарын үйл ажиллагааны хөтөлбөр болон (CAREC)–ийн Тээврийн салбарын 2020 он хүртэлх стратегид тусгасан төслүүдийн явцын талаарх мэдээллийг хийсэн. Монголын талаас Зам, тээврийн яамны төлөөлөгчид оролцож, тус стратегид тусгасан 9 төслийн талаарх дэр дундаа Авто зам, төмөр зам, Замын Үүдийн логистикийн төв болон Шинэ нисэх онгоцны буудлын төслийн явцын талаарх мэдээллийг хийсэн. Мөн “Шинэ төмөр зам” төслийн талаар танилцуулж тодорхой чиглэлүүдийг уг стратегид нэмж тусгуулахаар санал дэвшүүлсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард болох ахлах түвшний уулзалтаар уг асуудлыг авч хэлэлцэхээр тохиров. Тус хурлаар тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх сэдвүүдээр ярилцсан болно.

 

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаанд оролцлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх