Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Eco bus” компанитай танилцлаа

2018/03/23
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Eco bus” компанитай танилцлаа

“Eco bus” компани нь 2013 онд байгуулагдсан машин үйлдвэрлэлийн компани юм. Одоогоор Улаанбаатар хотод том оворын 20-н  ширхэг евро стандарт хөдөлгүүртэй автобус нийлүүлсэн байна. Тус компани нь Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хоёр чиглэлээр ажиллах төслийн санал тавилаа. “Eco bus” компани  нь 240 автобусыг угсарч парк шинэчлэлд оруулан Улаанбаатар хотод нийлүүлэх хүсэлтэй байгаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Улаанбаатар импекс” компанийн найман га газарт баруун бүсийн худалдааны төв барих хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тус компанийн үйлдвэрлэдэг автобус нь жирийн автобустай харьцуулбал зургаан автобуснаас гарах утаа  зөвхөн нэг автобуснаас гардаг давуу талтай. Энэ төслийн хөрөнгө оруулалт эргэн төлөгдөх нөхцөлөөр нийт 78.792 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 70%-ийг урьдчилгаа санхүүжүүлэх, үлдсэн 25%-ийг хүлээлгэж өгөөд 5%-ийг баталгаат засварын хугацаа дууссан үед санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн баруун бүсийн худалдаа үйлчилгээний төв барьснаар төвлөрлийг сааруулж хотын түгжрэлийг 50-70 хувь багасгах давуу талтай гэдгийг хэллээ. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус хоёр төслийн санал болон үйлдвэрийн ажилтай танилцан “ Хэрэв Баруун бүсийн худалдааны төвтэй болвол ойрхон айл өрхүүдийн амьжиргаа дээшлэх боломж мөн 240 автобус үйлдвэрлэвэл ажлын байр нэмэгдэж  иргэдийн амьдралд таатай нөхцөл бүрдвэл хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ хэлээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Eco bus” компанитай танилцлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх