төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРЫН 2018 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018/03/09

1. Төмөр замын тээврийн салбарын үйл ажиллагаа

1) Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 2015-2018 оны хугацаанд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна. Үүнд:

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ:

  1. Дагнасан хэрэглээний салбар зам – 392
  2. Зүтгүүр – 25
  3. Ачааны вагон – 377
  4. Зорчигчийн вагон – 1

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ:

  1. Дагнасан хэрэглээний зам, талбай барих - 20
  2. Ачилт, буулгалт - 1
  3. Төмөр замын тээвэр зуучлал - 212
  4. Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт – 1
  5. Төмөр замын өртөөний үйл ажиллагаа – 1
  6. Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ  - 2
  7. Төмөр замын зураг төсөл боловсруулах – 17
  8. Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 27
  9. Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн асвар, техникийн үйлчилгээ – 4

Тусгай зөвшөөрөл:

  1. Төмөр замын суурь бүтэц барих – 1
  2. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх – 1
  3. Төмөр замын доод бүтэц үйлдвэрлэх – 1
  4. Төмөр замын дээд бүтэц үйлдвэрлэх – 1
  5. Төмөр замын доод бүтэц барих – 42
  6. Төмөр замын дээд бүтэц угсрах – 3
  7. Төмөр бетон болон ган хийцтэй гүүр барих - 7
  8. Автоматик, телемеханик ба холбооны байгууламжийн тоног төхөөрөмж угсрах – 1
  9. Төмөр замын дээд бүтэц засварлах - 1
  10. Төмөр замын доод бүтэц, хиймэл төхөөрөмж засварлах – 3
  11. Автоматик, телемеханик ба холбооны байгууламжийн тоног төхөөрөмж засварлах – 1
  12. Ачааны вагоны техникийн засвар, үзлэг, үйлчилгээ – 1

Үүнээс 2018 онд дагнасан хэрэглээний салбар замд 16, ачааны вагонд 40, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд 4, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаанд 1, нийт 61 төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой 3 жилийн хугацаатай гэрчилгээг 15 хуулийн этгээдэд олгоод байна.

2) Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд багтсан нийт 8 дүрэм журмыг Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан.

Төмөр замын тээврийн салбарын нийтлэг багц дүрэмд багтсан шинэчлэн боловсруулагдаагүй үлдсэн 8 журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж өмнө боловсруулагдсан 8 журамтай нийлүүлэн багцаар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2018 оны 04 дүгээр сард багтаан батлуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн удирдамжийн дагуу дэд ажлын хэсгүүд тус бүр холбогдох журмын төслүүдийг шинэчлэн боловсруулж байна.

 

2. Далай ашиглалт, усан замын тээврийн үйл ажиллагаа

 “Усан замын тээврийн тухай” хуулийг УИХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Тус хуулийн дагалдах дүрэм болох “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм” , “Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм”-ийг Хууль зүй дотоод хэргийн яамны 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3667 дугаартайгаар бүртгүүлэн батлуулсан.

Мөн өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.9, “Усан замын тээврийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтын дагуу усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг дараах аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Үүнд:

Д/д

Овог нэр

Регистр

1

Лувсанцэрэнгийн Бадамдорж

РХ59011215

2

Зундуйн Даваа

РХ58031516

3

Даваажавын Пүрэвцог

РХ66021717

4

Буриадын Чинбат

РА73032312

5

Жадамбын Мягмаржав

РЮ73071074

6

Зундуйн Ганхуяг

РХ76081111

7

Тогтохын Гантулга

РХ77043017

8

Батмөнхийн Очирхүү

РХ79072011

9

Баргуугийн Нямдалай

РХ80081016

10

Бат-Эрдэнийн Ганбат

РХ81112112

11

Бадамдоржийн Гантулга

РХ83092816

12

Баярын Борбаатар

РХ85082313

13

Бадамдоржийн Ганзориг

РХ86031411

14

Даваагийн Саранцэцэг

РХ86102203

15

Баярсайханы Билгүүн

РХ91073015

16

“Хөвсгөл трэйвэл” ХХК

РД2626993

17

“Мөнх-Эрин трэйвэл” ХХК

РД5514231

18

“Хөвсгөл усан зам” ХК

РД2034786

19

“Бамбай секьюрити сервис” ХХК

РД2587394

 

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өнөөг хүртэл 30–аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгэж, тогтмол 250 орчим хөлөг онгоц бүртгэлтэй байна.  2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд нийт 606000 тонны даац бүхий 352 хөлөг онгоц бүртгэлтэй байна. Үүнээс 2017 онд 202 шинээр бүртгүүлсний байнгын бүртгэлд 130 хөлөг онгоц, нэг удаагийн аяллын аяллын бүртгэлд 72 хөлөг онгоц байна. Мөн 2017 онд нийт 231 хөлөг онгоц бүртгэлээс хассан байна.   

 

 

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРЫН 2018 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх