Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Энэ сарын 15-нд "Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно

2018/03/09
Энэ сарын 15-нд "Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно

ЗАРЛАЛ

2018.03.09

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв,  “Монголын авто замчдын холбоо” ТББ хамтран  “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

            Зөвлөгөөнд салбарын төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, салбарт үйл ажиллагаа явуулдаг авто зам, замын байгууламжийн барилга, засвар арчлалт, зураг төсөл, техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдах ажилтнуудын төлөөлөл оролцоно.

 Энэ удаагийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үндсэн зорилго нь авто замын салбарын чанарыг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж гаргаж, зөвлөмжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлснээр  чанарт томоохон ахиц дэвшил гаргахыг зорьж байна.

Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, чиг хандлага, зорилтын талаар хэлэлцэх бөгөөд чанар стандартыг сайжруулах чиглэлээр Авто замын тухай хуульд орсон өөрчлөлт, түүнтэй холбогдон гарах журмууд, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавина.

Зөвлөгөөнд авто замын салбарын удирдах ажилтнууд, зөвлөх инженерүүд урилгаар оролцох бөгөөд Та бүхэн урилгаа “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас авна уу.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

Энэ сарын 15-нд "Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх