Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Япончууд шинэ нисэх буудлын менежментэд хамтрах сонирхлоо илэрхийллээ

2014/05/01
Япончууд шинэ нисэх буудлын менежментэд хамтрах сонирхлоо илэрхийллээ

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн яаманд айлчиллаа. Сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн сайд А.Гансүх хүлээн авч уулзав. Айлчлалын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Сайд Ока Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд төслийн багийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа

илэрхийлсэн юм. Төслийн гүйцэтгэлийн ажил төлөвлөснөөс нэлээд түрүүлж явааг Японы талын төлөөлөгчид тэмдэглээд “2016 оны 12 дугаар сар гэхэд шинэ олон улсын нисэх буудлыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгч чадах юм байна” хэмээн дүгнэлээ. Түүнчлэн Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро “Энэ олон улсын нисэх буудал бол зөвхөн агаарын тээврийн байгууламж гэдгээрээ бус эдийн засгийн хувьд томоохон үр дүнтэй төсөл, байгууламж юм байна. Манай улсын компани энэ төсөлд хөрөнгө оруулж байгаагийн хувьд бид анхааралтай ажиглаж байна. Манай тал энэ нисэх буудлын менежментэд хамтран ажиллах сонирхолтой байна. Айлчлалын бүрэлдэхүүнд манай иргэний агаарын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани, корпорацийн ерөнхийлөгч нар багтаж ирсэн” гэдгээ хэлсэн юм.

Харин Зам, тээврийн сайд А.Гансүх төлөөлөгчдөд хандаж “Япон улс бол манай дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн салбарын хамгийн найдвартай түнш бөгөөд манай хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай явж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тус улсын томоохон төсөл хөтөлбөрүүд манай салбарт амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлыг барихад Японы тал хөрөнгө оруулсан бөгөөд та бүхэн энэ төслийн ажилтай өчигдөр танилцсан байх. Бид энэхүү нисэх буудлаа дэлхийн төвшинд хүрсэн олон улсын нисэх буудал болгох юм. Тиймээс шинэ нисэх буудлын менежментэд гадны томоохон, туршлагатай компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Менежментийн маш сайн баг ажиллуулахыг зорьж байна. Тэгвэл хэдэн жилийн дараа гэхэд Монгол Улс өөрийн гэсэн чадварлаг менежментийн багтай, өөрсдийн гэсэн ноу-хаутай болох боломж бий” гэлээ.

Япончууд шинэ нисэх буудлын менежментэд хамтрах сонирхлоо илэрхийллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх