Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТНБД Ж.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2017/11/24
 ТНБД Ж.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийг  Хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн одонгоор шагналаа.

Ж.Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Новосибирск хотын Электро-инженерийн институтийг Системийн инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй.

ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтэд Мэдээллийн технологийн зөвлөх,  1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2003-2012 онд Мэдээлэл, холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга,  2012-2015  онд Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 оны 02 дугаар сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ шагналыг гардуулж хэлсэн үгэндээ 10-аад жилийн өмнө нэг салбарт хамтран ажиллаж байсан бол өнөөдөр мөн энэ салбартаа сайд, ТНБД болон гар сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа баяртай байна. Улс орны хөгжил бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа таньд хувиасаа болон яамныхаа хамт олны өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе  хэмээн  ажлын амжилт, сайн сайхныг хүсч шагналыг гардууллаа.

 

 

ТНБД Ж.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх