Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017/10/02

Огноо: 2017 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: “Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн Өлгий-Ховд чиглэлийн авто замын үргэлжлэл хатуу хучилттай 189.7 км авто зам” барих төслийн хүрээнд Авто замын засвар, арчлалтад шаардлагатай машин, механизм, тоног төхөөрөмж худалдан авах /Багц-1/ ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер

 

Тендер шалгаруулалтын дугаар:  ЗТХЯ-2017/09

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрх бүхий тендерт оролцогчдоос авто замын засвар, арчлалтын ажилд шаардагдах машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерт оролцогч нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 

 

Ø    Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар

Ø    Гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт/

Ø    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөгөөс багагүй байх

Ø    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөг

Ø    Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл

Ø    Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагагүй.

Ø    Тендерийн хамт гэрээний үнийн дүнгийн 2%-тай тэнцүү дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 50.000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт нээнэ.

 

ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 9.2.-д заасны дагуу тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцож болно.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам 401 тоот,

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Хосгэрэл

Утас-62263207, факс- 11312315

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх