Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөшигийн хөндийн нисэх буудлын ангарын асуудлаар санал солилцов

2017/09/13
Хөшигийн хөндийн нисэх буудлын ангарын асуудлаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Иригаки Хидэтоши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэд бүтэц, тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбарт амжилттай өргөжин тэлж байгааг сайд уулзалтын эхэнд онцлов.  Тэрээр “Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. Энэ утгаараа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тууштай барьж ажиллаж байгаа. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл бол агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал ач холбогдолтой төсөл яахын аргагүй мөн” хэмээн хэллээ. Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам тус байгууллагатай хамтран авч байгаа юм. Монголын талын хариуцан хэрэгжүүлэх ажлуудын нэг болох шинэ нисэх буудлын ангарын барилгыг төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих санал солилцох уулзалтыг өнгөрсөн сард Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, ЖАЙКА, “Мицүбиши-Чиёода” хамтарсан түншлэл, “Жалюкс компани” болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудын хамт зохион байгуулжээ.

 

Боломжит хувилбаруудыг хэлэлцсэний дүнд, Испанийн ГАПTEK компанийн санал болгож буй сайжруулсан хөнгөн цагаан хийцийн ангарын барилга барих төсөвт өртгийн нарийвчилсан тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.

 

Одоогийн байдлаар Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлэх, хэрэгжилт нь удааширч байгаа ажлуудыг түргэтгэх, нисэх буудлын менежментийн хэлэлцээг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат уламжиллаа.

 

Ноён Иригаки Хидэтоши Зам, тээврийн хөгжлийн яам болон Жайка олон улсын байгууллага хамтран томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Цаашид шинэ нисэх буудлын ангарын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө түргэвчилж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.

 

Хөшигийн хөндийн нисэх буудлын ангарын асуудлаар санал солилцов  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх