Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дорнын эдийн засгийн форумд сайд Д.Ганбат илтгэл тавина

2017/09/05
Дорнын эдийн засгийн форумд сайд Д.Ганбат илтгэл тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна.

 

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны бусад хүмүүс оролцож байна. Тус форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

Тус форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Орос ба Монголын хөрөнгө оруулагчдын хамтран хэрэгжүүлэх боломжтой тээврийн төслүүдийн талаар илтгэл тавих бөгөөд салбарт хамаарах хэд хэдэн чухал асуудлаар санал солилцох юм. Тухайлбал, тээвэр, логистикийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүд, нүүрс ба логистик, Хятадын Бүс ба зам санаачилгын хүрээнд ОХУ, Ази, Номхон далайн орнуудын логистикийн харилцан уялдаа, Ази-Европыг холбох нь сэдвийн дор олон улсын тээврийн коридоруудын талаар хэлэлцэхээс гадна далайн боомтуудыг сайн удирдлагаар хангах сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх аж.

 
 
 
 
 

 

Дорнын эдийн засгийн форумд сайд Д.Ганбат илтгэл тавина  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх