Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төв аймгийн жаргалант, борнуур сумд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

2013/11/28

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Багц-3 буюу Төв аймгийн Жаргалант сум чиглэлийн 24,75 км, Борнуур сум чиглэлийн 7,45 км авто замын хөдөлгөөн нээх ёслол 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Авто замын хөдөлгөөн нээх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Зам, Тээврийн Сайд А.Гансүх, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, ХБНГУ-аас Монгол улсад суух Элчин Сайд Герхард Тийдеманн, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкны Суурин Төлөөлөгч Саша Стадтлер нар оролцож баяр хүргэв.

 

Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “КТК” ХХК, “Анандын зам” ХХК, “Билэгт зам” ХХК болон “Эсто” ХХК-уудын түншлэл харин барилгын ажлын хяналтын зөвлөхөөр Ай-Си-Ти ХХК ажиллалаа. Барилгын ажлын төсөвт өртөг 7,015,327.95 ам долларын өртөгтэйгээр гэрээт хугацаанаас өмнө ашиглалтанд оруулж байна.

Жаргалант, Борнуур сумд чиглэлийн 32.2 км асфальт хучлагатай авто зам ашиглалтанд орсноор хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий Улаанбаатар хоттой ойролцоох суурингийн авто замын нөхцөл сайжирч, хот руу орж ирэх хүнсний ногооны нийлүүлэлт түргэсэж, ингэснээр Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, гадаадаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүний хараат байдлыг багасгах юм. Мөн үүний зэрэгцээ энэ замын дагууд шинэ суурингууд бий болж, Улаанбаатар хотын хэт төвлөрөл саарч, байгаль орчныг хамгаалах, сумдын хөгжлийг шинэ түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.

 

 

 
Төв аймгийн жаргалант, борнуур сумд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх