Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЛЭЭ

2017/07/05
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЛЭЭ

Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа:

 

Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан. Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн  байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй явж байна.

 

Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж  17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан.

 

Түүнчлэн өртөө зөрлөгийн ажилчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны асуудал нэн тэргүүнд яригддаг. Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам,  тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургаадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг бид шийдэж чадлаа. Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил явагдаж байна. Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжлээд явагдана.

 

 

 

ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх