Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017/06/21

Зам, тээврийн хөгжлийн яам нь Авто замын салбарт үндэсний стандарт боловсруулах, олон улсын стандартыг нутагшуулах, судалгаа шинжилгээний ажил хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2017 оны 3 дугаар улирлаас 4 дүгээр улирлыг дуустал Зам, тээврийн салбарын норматив, баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сангийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан авто замын салбарын стандарт баримт бичиг боловсруулах болно.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНАХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

 

1.    Байгууллагын ерөнхий танилцуулга;

2.    Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;

3.    Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;

4.    Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг:

Зам, тээврийн хөгжлийн яам,

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13-р байр,

2 давхар, 202 тоот өрөө, Бодлого, төлөвлөлтийн газрын

Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн

А.Энхжаргал, Утас: 62263192

 

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх