Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто зам болон зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд хяналт шалгалтад хамрагдана уу

2017/06/23
Авто зам болон зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд хяналт шалгалтад хамрагдана уу

 “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам” болон “Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг тодорхойлох, цахим сүлжээнд оруулах үйл ажиллагаа явагдаж байна.

 

Тусгай зөвшөөрлийн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудыг хяналт шалгалтад бүрэн хамруулах шаардлагатай тул хамрагдаагүй аж ахуйн нэгж байгууллагууд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хяналт, шалгалтад хамрагдахыг мэдэгдье.

 

Хяналт, шалгалтад хамрагдах байгууллагууд дараах баримт бичгийг бүрдүүлэн ирнэ үү. Үүнд:

1.    Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/;

2.    Тусгай зөвшөөрөл /хуулбар/;

3.    Тоног төхөөрөмж, машин механизмуудын гэрчилгээ /хуулбар/;

4.    Татварын ерөнхий газраас 2013 оноос хойших татвар төлөлтийн тодорхойлолт /цахим/;

5.    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалд бүртгэлтэй ажилчдын жагсаалт /НД-8 маягт, эсвэл ИТА-н НДД-н хуулбар/;

6.    Инженер, техникийн ажилчдын бүртгэл /Дипломын хуулбар/;

7.    Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хаягласан албан бичиг.

 

Дээрх заасан хугацаанд хяналт, шалгалтад хамрагдаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болохыг анхаарна уу.

 

Шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт

 

Холбоо барих:

Зам, тээврийн хөгжлийн яамны

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

101 тоот өрөө. Лавлах утас 62263197 

Авто зам болон зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд хяналт шалгалтад хамрагдана уу  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх