Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017/06/13
АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг өнөөдөр албан ёсоор нэвтрүүллээ.

 

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэж байгаагаараа энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой юм байна. Автотээврийн үндэсний төв болон Монгол шуудан компани “Гараас гарт-хаалганаас хаалганд” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж эхэллээ.

 

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, тээвэрчдэд чиглэсэн, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодит ажлуудыг амжилттай зохион байгуулан, үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж эхэллээ. Өмнө нь иргэдийн ачаа тээшийг дайвар нэрээр орон нутгийн болон, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн гаднаас, түүнчлэн худалдааны төв, зах зэрэг газруудаас хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан даатгалтай, баталгаатай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхийн тулд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран ажилладаг гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нь аймаг, орон нутаг, сум, суурин газруудад түргэн шуурхай, найдвартай, тогтсон цаг, маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. “Монгол шуудан” ХХК нийслэлд 23, орон нутагт 365 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.. Иймд иргэн та ачаа тээшээ өөрт ойр байрлах шуудангийн салбар, авто буудлын илгээмжийн ачааны хэсэгт эсхүл цаг хугацааг хэмнэн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх бүрэн боломжтой бөгөөд бид эх орны өнцөг булан бүрт таны ачаа тээшийг баталгаатай хүргэн өгнө. Мөн зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг бид бүхэн автотээврийн салбарт нэвтрүүлээд байна. Зорчигч нь тасалбараараа 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг. Бид зорчигчийн ая тухтай зорчих, үйлчлүүлэх орчинг бий болгосноос гадна ачаа тээшийг бүртгэлжүүлэх илгээмжийн ачааны энэ үйлчилгээг Сонгинохайрхан автобуудал /Драгон төв/ болон баруун аймгийн автотээврийн төвүүдээс эхлүүлээд байна.

 

АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх