Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ДЭД БҮТЦИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНОЙ ФОРУМ

2017/06/02
ДЭД БҮТЦИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНОЙ ФОРУМ

Азийн хөгжлийн банк /ADB/, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Вьетнам Улсын Байгаль орчны яамтай хамтран зохион байгуулсан Олон улсын дэд бүтцийн тогтвортой хөгжлийн “Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөцийн тогтвортой хөгжлийг хангах зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл” сэдэвт Ханой форум 2017 оны 05 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотноо зохион байгуулагдлаа.

 

Уг форумд  11 орны 160 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд нийт оролцогчдын 30 хувь нь шийдвэр гаргах түвшиний төлөөлөл мөн Олон улсын хөгжлийн банк /IDB/, Африкийн хөгжлийн банк /AfDB/-ний төлөөллүүд байлаа. Монгол улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням оролцов.  

 

 

Хоёр өдрийн хугацаанд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудыг ярилцаж, харилцан туршлага, мэдээллүүд солилцсоны дээр төв Азийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсад боловсруулан батлуулсан “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага” MNS 6515 : 2015 стандартыг танилцуулав.

 

Чуулга уулзалтын үеэр байгальд хамгийн ээлтэй байх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын өртөг зардал болон байгальд ээлтэй бөгөөд аюулгүй байдлыг хангах боломжтой амьтдын гарц, гарам барих барилгын ажлын өртөг зардлыг тус тус харьцуулан тооцож, хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагуудын төлөөллүүдийн саналыг тусган ярилцаж, санал дүгнэлт гаргацгаав.

 

Энэхүү чуулга уулзалтаас гарч буй “Hanoi Draft Principles” баримт бичгийн төсөлтэй танилцан, холбогдох санал өгсөн бөгөөд доорх сайтуудаар орж бусад мэдээллүүдтэй танилцах боломжтой. 

 

http://www.gms-eoc.org/events/forum-on-sustainable-infrastructure

https://storify.com/ADBEnvironment/infra-forum-hanoi-2017

https://www.pigeonhole.at/

 

 

ДЭД БҮТЦИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНОЙ ФОРУМ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх