Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Батбаяр: Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна

2017/04/18
Д.Батбаяр: Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна

Автотээврийн үндэсний төвийг Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өгсөн ярилцлага

 

-Хот хоорондын тээвэрт нийт хэчнээн автобус явж байна вэ. Мөн нийт хэчнээн автобусанд GPS суурилуулаад байна вэ?

 

-Өнгөрсөн онд хот хооронд 677,412, улс хооронд 43,447 хүн тээвэрлэсэн байна. Нийтдээ хоёр сая 300 мянган зорчигч улс болон хот хооронд тээвэрлэгдсэн. Энэ тоог 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт. Хот хоорондын тээвэрт явж байгаа бүх автобуснуудад 24 цагийн турш GPS ажиллаж байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байна, хэдэн км/ц-ын хурдтай явж байна гэдгийг манай төв харж, хянаж байдаг. Хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж байгууллагын 950 орчим тээврийн хэрэгсэл тээвэрт үйлчилж байна. Манайтай гэрээтэй ажиллаж байгаа байгууллагуудын бүх том оврын автобуснуудад GPS бүрэн 100 хувь суурилуулсан. 

 

-Хот хооронд явж байгаа автобуснуудад хэрхэн үзлэгт хамруулж, хяналт, шалгалт тавьж байна вэ?

 

Хот хооронд явж байгаа автобуснуудыг тээврийн хэрэгсэл хуулиараа жилд хоёр удаа үзлэг, оношлогоонд хамрагддаг. Харин бид нар улиралд нэг удаа буюу жилдээ дөрвөн удаа үзлэг, оношлогоонд ордог. Хот хооронд явж байгаа автобуснууд тогтмол үзлэг хяналтад орж байгаа.  

 

-Хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар цахим хэлбэрээр захиалах боломж бий юу?

 

Энэ жил Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаа сайжруулж иргэдэд илүү ойр байхын тул нэлээд олон ажил хийж, гүйцэтгэж байна. Өнөөдөр зарим нэг хүмүүс баруун аймаг руу зорчих бол заавал Драгон дээр очиж тасалбар бичүүлнэ. Харин зүүн чиглэлд зорчих бол Баянзүрхийн товчоонд дээр очно гэсэн ойлголттой байгаа байх. Ингэх хэрэг байхгүй. Аль ч салбар дээр очоод хот хооронд явах чиглэлийн тасалбараа бичүүлэх боломжтой. Мөн өнгөрсөн оноос хойш хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалж эхэлсэн. Манай Автотээврийн үндэсний төвийн www.transdep.mn сайтаар ороод тасалбараа онлайнаар захиалах бүрэн боломжтой. Мөн тун удахгүй тасалбар бичилтийн ТҮЦ машиныг туршилтаал ажлуулж эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ нь хот хооронд болон улс хоорондын тээврийн тасалбар бичихээс гадна агаарын, төмөр замын тээврийн тасалбар бичих зориулагдсан ТҮЦ машин ажлуулна. 

Хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж байгууллагын 950 орчим тээврийн хэрэгсэл тээвэрт үйлчилж байна.

 

-Хот хооронд тээвэрт явж байгаа том оврын автобусны жолооч нар дайвар ачааг овор хэмжээнээс хамаарч 5-10 мянган төгрөг авах тохиолдолд байдаг. Энэ орлого танай дээр төвлөрөх үү, жолоочийн орлого болох уу? 

 

-ЗОРЧИГЧИЙН ИЛҮҮ ГАРСАН БОЛОН ДАЙВАР АЧААГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ УДАХГҮЙ ЭХЛҮҮЛНЭ-

 

айвар ачаа буюу жолоочид юм дайж явуулах зүйл хот хоорондын аль ч чиглэлд байна. Жолооч  харж байгаа д тухайн барааг овор, хэмжээнээс нь хамаарч тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр үнэлж авч явдаг. Үүнийг бид Монгол шуудан компани, тээвэрлэгч аж ахуйн нэгж, Хот хоорондын тээвэрлэгчдийн холбоотой хамтраад ажил хэрэг болгож тээвэрлэх тухай ярьж албан ажил болгоод эхэлж байна. Эхний ээлжид тохижилтын бэлтгэл ажил хийж байна. Зорчигчийн илүү гарсан болон дайвар ачааг албан ёсоор хүлээж авдаг, хариуцаж эзэнд нь магадгүй хүрэх ёстой газарт нь хүргэх үйл ажиллагааг удахгүй эхлүүлнэ. Ингэхдээ шуудангаар батлагдсан тарифаар хүргэх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд бичиг баримт, зорчигчийн илүү гарсан ачаа гэх мэтээр ангилж гэрээ байгуулан үнэ тариф тогтооно.

 

-Тэгвэл одоо энэ мөнгө жолоочийн орлого болдог гэсэн үг үү?

 

-Одоо жолоочийн орлого болдог.

 

-Хот хооронд явж байгаа том оврын автобуснууд зарим тохиолдолд замын дундаас хүн авдаг. Ингэхээр нөгөө зорчигчийн аюулгүй зорчих эрх зөрчигдөхөд хүрдэг. Нэг үгээр хэлбэл хүний тоо даац, хэтэрдэг. Үүнд ямар зохицуулалт, хяналт тавьж байна вэ?

Мөн өнгөрсөн оноос хойш хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалж эхэлсэн.Манай Автотээврийн үндэсний төвийн www.transdep.mn сайтаар ороод тасалбараа онлайнаар захиалах бүрэн боломжтой.

 

-Үүнтэй холбоотой маш их гомдол иргэдээс ирдэг. Шинэчилсэн гэрээгээр үүнийг зохицуулж байна. Тухайлбал орон нутгаас ирж байгаа иргэд замын дундаас суух буюу дайрч өнгөрөх үед тасалбар бичүүлээд суух боломжийг бүрдүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Гэрээ хийгдсэний дараа ажил хэрэг болоод явна. Харин замын дундаас хүн аваад сандал тавиад суулгадаг асуудал дээр тогтмол хяналт шалгалт хийж байна. Энэ нь ачаа тээвэрлэх болон бусад холбогдох хуулиудыг зөрчиж байгаа хэрэг. Хуулиар бол ингэж болохгүй. Хот хооронд явж байгаа том оврын автобуснууд үйлдвэрээс гарсан суудлын тоогоор зорчигч тээвэрлэнэ. Харин ачаа ачих хэсэгтээ зөвхөн ачаагаа тээвэрлэх ёстой.

 

-Хот хооронд явж байгаа том оврын автобусанд ээлжийн жолооч заавал байх ёстой юу. Зарим тохиолдолд ээлжийн жолоочгүй замд гарч байна. Үүнд ямар нэгэн зохицуулалт бий юу?

 

-500 км дээш зайд явах тохиолдолд ээлжийн жолоочтой явна гэж заасан өгсөн дүрэм журам байсан. Мөн 2015 онд Зам тээврийн сайд жолоочийн ажил амралтын дэглэм, зөвлөмж баталж гаргасан. Үүний дагуу жолооч нартай гэрээ байгуулж хол зайд явах гэж байгаа тохиолдолд заавал ээлжийн жолооч байх ёстой гэж тусгаж өгсөн. Ингэхдээ бид заавал ээлжийн жолоотой байхыг шаарддаг.

 

-Сүүлийн үед хулгайн тээвэр улам ихсээд байх шиг байна. Аль чиглэлд хулгайн тээвэр хамгийн их байна вэ?

 

-Бүх чиглэлд хулгайн тээвэр байна. Гэхдээ нийслэлд ойрхон чиглэлд нэлээд олон хулгайн тээврийн хэрэгсэл явж байна. Дархан, Эрдэнэт, Багануур, Дундговь руу хулгайн тээвэр их байна. Хулгайн тээвэр хэн суугаад байна вэ гэхээр цаг хэмнэх гэсэн, яаралтай ажил гарсан тохиолдолд хурдан явах хүсэлтэй хүмүүс их суудаг. Хот хоорондын тээвэр 70 км/ц хурдтай явдаг. Энэ тогтсон хурд. Гэтэл хулгайн тээвэр цагт 80-100 км/ц-ын хурдтай явна. Үүнээс харахад 10-20 км/ц-ын зөрүү гардаг. Энэ зөрүү нь 15-20 минут явах хэмжээтэй байдаг. Тиймээс яарч сандарсан иргэд маань хулгайн тээвэр битий суугаачээ. 15-20 минут хэмнэх гээд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлд бүү ороочээ гэж хэлмээр байна. 

Өнгөрсөн онд 400 гаруй хүн орон нутгийн замд явж байгаа осолд орж нас барсан байдаг.Ингэхдээ дандаа хулгайн тээвэрээр зорчиж байсан

-Өнгөрсөн онд орон нутгийн замд 400 гаруй хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо баримтыг та сая ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-15-20 МИНУТ ХЭМНЭХ ГЭЭД АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРОХ ЭРСДЭЛД БИТИЙ ОРООЧЭЭ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

 

-Өнгөрсөн онд 400 гаруй хүн орон нутгийн замд явж байгаа осолд орж нас барсан байдаг. Ингэхдээ дандаа хулгайн тээвэрээр зорчиж байсан. Үүний ихэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой. 

 

-“Наран туул” олон улсын худалдааны төвөөс орон нутаг руу машин явдаг. Энэ нь хулгайн тээвэрт орох уу?

 

-Орно. Энэ хулгайн тээвэр.  

 

-Хулгайн тээвэрлэлтийг зогсоох, багасгахад ямар арга хэмжээ авч ажиллавал үр дүнтэй вэ. Танай төвийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Нэн тэргүүнд иргэд хулгайн тээвэрх битий суугаач гэсэн. Суувал ийм хор уршиг дагуулна. Үүний цаана таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө байгаа гэдгийг сануулсан, сурталчилах, таниулсан мэдээ, мэдээллийг түгээх ажил хийж байна. Мөн иргэд хулгайн тээвэрт суухгүй байх нь хамгийн чухал. Үүнд иргэд өөрсдөө ухамсарлаж таны амь настай холбоотой зүйл гэдгийг ойлголж баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөе. Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна. Хот хооронд явж байгаа тээврийн хөлс дээр зорчигчийн амь даатгал гээд 100-1000 төгрөг нэмж хурааж авдаг. Үүнийг иргэд сайн мэддэг. Энэ мөнгө нь тухайн тээврийн хэрэгсэл агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн замд зогсох хэрэг гарвал зорчигчийг буудалд байрлуулах, хооллох ундлахад зориулагддаг мөнгө.  Тиймээс иргэд баталтгаатай тээврийн хэрэгслээр зорчиж байх нь зүйтэй гэдгийг ухамсарлаасай гэж хүсч байна. Хулгайн тээвэртэй тэмцэх үүднээс манай төв хэд хэдэн ажил төлөвлөж, ажил хэрэг болгоод эхэлж байна. 

 

-Шинээр улс хоорондын хоёр чиглэлд зорчигч тээвэрлэж эхэлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” хэмээн зарласан бөгөөд тус ажлын хүрээнд томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Үүний нэг нь улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйл ажиллагааг эхлүүлээ. Баян-Өлгий  аймгийн Улаан боомт - Ташанта боомтоор. Монгол улс болон Бүгд найрамдах Казахстан Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байна. Дорнод аймгийн Хавирга- Ар Хашаат боомтоор.  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тухай яамд хоорондын протокол, 2016 оны 30 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш энэхүү хоёр чиглэлд тогтмол тээвэрлэлт хийж байна.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Д.Батбаяр: Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх