Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Транзит Монгол-2017” форум өнөөдөр Бээжинд зохион байгуулагдаж байна

2017/04/07
“Транзит Монгол-2017” форум өнөөдөр Бээжинд зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран “Транзит Монгол-2017” форумыг Бээжин хотноо өнөөдөр зохион байгуулж байна.

 

Форумд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон манай улсын тээвэр зуучлалын компаниудын төлөөллүүд оролцож байгаа юм. Харин БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааны яам, Улсын төмөр замын газар, Нүүрсний холбоо тэргүүтэй тээвэр зуучийн компаниуд оролцож байна. Мөн ОХУ-ын талаас Тээврийн яамныхарьяа Холбооны төмөр замын агентлаг, “Оросын төмөр замууд” НХН, Буриад улсын төлөөлөгчид тус тус хүрэлцэн иржээ.

 

Форумын гол зорилго нь Монгол Улсын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд форумын үеэр гурван улсын холбогдох албаныхан болон тээвэр зуучин компаниуд нэг дор чуулж, транзит тээврийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр ажиллаж буй юм. Форумын үеэр БНХАУ-ын тээвэр зуучийн компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгджээ. Монгол Улсын транзит тээвэр нь Европ Хятадын хоорондох Манжуурын замаас 748 км богино, Европ Хятадын хоорондох Казахстаны замаас 513 км богино хэдий ч 2016 онд Казахстанаар дамжуулан 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг, Монголоор 170 чингэлэг галт тэрэг явсан байна.

 

Эх сурвалж: www.medee.mn

 

“Транзит Монгол-2017” форум өнөөдөр Бээжинд зохион байгуулагдаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх