Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ ХОТООС БНКазУ-ЫН КАРАГАНДА ХОТЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017/04/03
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ ХОТООС БНКазУ-ЫН КАРАГАНДА ХОТЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баян-Өлгий аймгийн удирдлагууд тус тус оролцсон юм.

 

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр тогтсон.

 

Хэлэлцээрийн дагуу тус чиглэлд Улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээг Казахстан улсын “АБИ” компани эрхэлж байсан бол “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Монгол Улсын “Цэнгэл транс” ХХК-тай гэрээ байгуулан улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр болсон байна. Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад том оврын автобусаар гүйцэтгэх юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ ХОТООС БНКазУ-ЫН КАРАГАНДА ХОТЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх