Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2012 оны 12 дугаар

сарын 1-ний өдөр                                                 Дугаар 85                                                    Улаанбаатар хот

Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай

1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх талаар оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн монголын талын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Ахлагч -Зам, тээврийн дэд сайд Х.Ержан

Гишүүд:

-Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр;

-Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Е.Манлайбаяр;

-Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Б.Мандахбилэг;

-Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр;

-Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ;

-Шадар сайдын зөвлөх Х.Аюурзана;

-Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байлыхүү.

Нарийн бичгийн дарга -Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Сумъяадорж.

2. Оросын талтай хэлэлцээ хийж, ажлын явцын талаар тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Ажлын хэсэг (Х.Ержан)-т үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай" Ерөнхий сайдын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын ерөнхий сайд                                                                                            Н.АЛТАНХУЯГ


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.