Үндэсний хороо байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2012 оны 12 дугаар 

сарын 1-ний өдөр                                                      Дугаар 84                                               Улаанбаатар хот

Үндэсний хороо байгуулах тухай

1. 2013 оны 4 дугээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал болон тус хуралтай холбогдуулан болох чуулга уулзалтуудыг бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга        -Ерөнхий сайд;

Дэд дарга  -Гадаад харилцааны сайд;

Гишүүд:    -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

                -Сангийн сайд;

                -Хууль зүйн сайд;

                -УИХ дахь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүлгийн дарга (зөвшилцсөнөөр);

                -Боловсрол, шинжлэх ухааны сайд;

                -Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;

                -Зам, тээврийн сайд;

                -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

                -Эдийн засгийн хөгжлийн сайд;

                -Эрүүл мэндийн сайд;

                -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

                -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

                -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

                -Иргэний нийгмийн төлөөлөл (тохиролцсоноор);

                -Эмэгтэйчүудийн байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);

                -Бизнесийн байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);

                -Хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);

                -Залуучууд, оюутнуудын байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга -Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн Тусгай уүрэг гүйцэтгэгч Элчин сайд.

2. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд бэлтгэх ажлын төлөвлөгөөг Хорооны даргаар батлуулан хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэлийг нь тухай бүр танилцуулж байхыг Үндэсний хорооны дэд дарга бөгөөд Гадаад харилцааны сайдад даалгасугай.

3. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг Гадаад харилцааны сайдын 2013 оны төсвийн багцад тусгагдсан зардлын дүнд багтаан зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхуүнийг шинэчлэн батлах тухай" Ерөнхий сайдын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                    Н.АЛТАНХУЯГ


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.