Ажлын хэсэг байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН БРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                          Дугаар 65                                           Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

1. "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр оарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг үндэслэн улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн дарга        -Зам, тээврийн сайд А.Гансүх

Орлогч дарга                    -"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан

Гишүүд:                           -Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа;

                                       -Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид;

         -Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг

           зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр;

                                       -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга М.Баянмөнх;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн

 бодлогын газрын дарга Д.Болдбаатар.

Нарийн бичгийн дарга     -Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах

                                       хэлтсийн дарга Б Артур.

2. Ажлын хэсгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхэд баримтлах удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.

3. Хэлэлцээний явцыг тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Ажлын хэсэг (А.Гансүх)-т үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             Н.АЛТАНХУЯГ

 

Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжийн хавсралт

УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙГ БАРИХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН УДЙРДАМЖ

Төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхдээ дараахь удирдамжийн дагуу ажиллана:

1. Хэлэлцээг урьдчилсан болон хэлэлцээний гэсэн 2 үе шаттайгаар явуулна;

2. Урьдчилсан хэлэлцээний үе шатанд дараахь ажлыг гүйцэтгэнэ:

2.1. хөрөнгө оруулагчид тавих нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох;

2.2. шалгуур үзүүлэлтийн дагуу боломжит хөрөнгө оруулагч нарыг тодорхойлох;

2.3. шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа сонирхогч хөрөнгө оруулагчийг хэлэлцээрт оролцуулах зорилгоор хэлэлцээ хийх урилгыг олон нийтэд нээлттэй байдлаар зарлах;

2.4. сонирхогч хөрөнгө оруулагчидтай урьдчилсан хэлэлцээ хийж, хураангуй жагсаалтыг боловсруулах;

3. Ажлын хэсэг нь хураангуй жагсаалтад багтсан хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийхдээ дараахь зүйлийг удирдлага болгон ажиллана:

3.1. Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанид эзэмших хувьцааны нийлбэр нь тус компанийн нийт хувьцааны 49 хувиас ихгуй байх;

3.2. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн эзэмшиж байгаа, эсхүл ирээдүйд эзэмших эрх, концесс, тусгай зөвшөөрлийн үнэ цэнийг аль болох өндөр үнэлэх замаар биет бус хөрөнгө оруулалтад тооцох;

4. Хэлэлцээ хийх явцыг олон улсын тогтсон жишгийн дагуу баримтжуулах;

5. Хэлэлцээ хийх явцад санхүү, хууль эрх зүйн болон шаардлагатай бусад зөвлөхүүдийг татан оролцуулах;

6. Хэлэлцээний явцын талаар Засгийн газарт тухай бүр танилцуулж тодорхой чиглэл авах.


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.