Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

МОНГОЛ УЛСЬГН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2012 оны 11 дүгээр  сарын 13-ны өдөр                                Дугаар 64                                       Улаанбаатар хот

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

1. "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбогдсон дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлж, улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг бий болгох арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дор дурдсаны дагуу шинэчлэн байгуулсугай:

Ахлагч

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг

Гишүүд:

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг;

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга;

-Зам, тээврийн сайд А.Гансүх.

Нарийн бичгийн дарга

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид.

2. ТаБантолгойн орд газрыг ашиглах асуудлыг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг бий болгох арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлж байгаа ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсэг (Д.Ганхуяг)-т даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Ажлын хэсэг байгуулах тухай" Ерөнхий сайдын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.