ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 05 дугаар сарын 28-ны өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далайн баялаг олборлох, загас агнах, тээвэр хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

2 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль тогтоомж

2.1. Далай ашиглах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжид улсын харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйлчилнэ. /Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.2. Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцон дээр зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. "хөлөг онгоц" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүртэй буюу хөдөлгүүргүй инженерийн хөвөгч байгууламжийг;

4.1.2. “бүртгэгч” гэж хөлөг онгоцыг бүртгэх чиг үүрэг бүхий Далайн захиргааны нэгжийг; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.3. "гарц боомт" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжийн түрээсэлсэн далайн боомтын зогсоолыг; /Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4.1.4. "Олон Улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллага" гэж бүх төрлийн хөлөг онгоцыг барих, барихад хэрэглэх материал, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, түүнчлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, бусад хэрэгслээр тоноглох журмыг боловсруулан гаргаж, хөлөг онгоцны зураг төсөл зохиох, барих, ашиглах явцад тэдгээрийн мөрдөлтөд хяналт тавих үүрэг бүхий олон улсын байгууллагыг; /Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.1.5. "хөвөлтөд тохирсон" гэж тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг;

4.1.6. "нийтлэг осол" гэж байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан аюулыг. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.7.“ахмад” гэж далай ашиглах үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүнийг хөлөг онгоцны өмчлөгч, эзэмшигчдийн өмнө хариуцан удирдаж буй этгээдийг;

4.1.8.“хөлөг онгоцны баг” гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий мэргэжлийн этгээдийг;

4.1.9.“хөлөг онгоцыг дангаар нь түрээслэх” /бербоут- чартер/ гэж түрээслэгч хөлөг онгоцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч түүнд бүрэн хяналт тавьж, хөлөг онгоцны ахмад болон багийн бүрэлдэхүүнийг сонгож томилох эрхтэйгээр хөлөг онгоцыг түрээслэгчид шилжүүлж байгаа албан ёсны гэрээг. /Дээрх 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Далай ашиглах үйл ажиллагаа

5 дугаар зүйл. Далайн баялаг олборлох, загас агнах

5.1. Хөлөг онгоцоор далайн баялаг олборлох, загас агнах үйл ажиллагааг олон улсын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.

6 дугаар зүйл. Далайд тээвэр хийх

6.1. Хөлөг онгоцоор тээвэр хийх асуудлыг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.

7 дугаар зүйл. Техникийн хяналтыг хэрэгжүүлэх

7.1. Хөлөг онгоцонд тавих техникийн хяналтыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

7.2.Энэ зорилгоор хөлөг онгоцны олон улсын техникийн хяналтын байгууллага, нарийн мэргэшсэн мэргэжлийн бусад байгууллага, шинжээчийг томилно./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.1. Байгууллага, аж ахуйн нэгж нь далай ашиглах үйл ажиллагааг олон улсын гэрээгээр тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор явуулна./Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.2. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгж нь дараахь үүрэг хүлээнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.2.1. хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар хянуулах;

8.2.2. хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах;

8.2.3. хөлөг онгоцыг зориулалтаар нь ашиглах;

8.2.4. багийн бүрэлдэхүүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн бүрдүүлэх, ахмадыг томилох, чөлөөлөх;

8.2.5. ахмадын зөвшөөрлөөр хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, чөлөөлөх;

8.2.6. хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах зорилгоор боомтын мэргэжлийн байгууллагатай тохиролцон шаардлагатай үед далайн газарчинг ажиллуулах.

8.3. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгж нь гарц боомтын мэргэжлийн байгууллагаар дараахь хяналтын үйл ажиллагааг гүйцэтгүүлнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.3.1. багийн бүрэлдэхүүний тоо тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоцонд тогтоосон доод хэмжээнээс цөөнгүй бөгөөд бүх төрлийн нөөц байгаа эсэх;

8.3.2. хөлөг онгоцны баримт бичиг, багийн бүрэлдэхүүний диплом, мэргэжлийн гэрчилгээ, далайчны үнэмлэхийг олон улсын зохих конвенцийн шаардлагын дагуу бүрдүүлсэн эсэх;

8.3.3. хөлөг онгоцны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдал олон улсын зохих конвенцийн шаардлагад нийцсэн эсэх;

8.3.4. хөлөг онгоцны холбооны тоног төхөөрөмж олон улсын зохих конвенцийн шаардлагад нийцсэн эсэх.

81 дүгээр зүйл. Далайн захиргаа

81.1.Монгол Улсын далайн захиргаа байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн шийдвэрлэнэ.

81.2.Далайн захиргаа нь үйл ажиллагааныхаа орлого болон улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр санхүүжинэ.

81.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна./Дээрх 81 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хөлөг онгоцны бүртгэл

9 дүгээр зүйл. Далайн захиргааны чиг үүрэг

9.1. Далайн захиргаа нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.далай ашиглах үйл ажиллагааны удирдлагаар хангаж, хяналт тавих;

9.1.2.хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих;

9.1.3.хөлөг онгоцон дээр ажиллагсад, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

9.1.4.далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

9.1.5.хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, бохирдсон үед холбогдох арга хэмжээ авах;

9.1.6.далайн чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх;

9.1.7.гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх;

9.1.8.хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих гэрээнд нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах.

9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.6 дахь заалтыг Далайн захиргаа олон улсын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

9.3.Хөлөг онгоц бүртгэх журмыг Засгийн газар батална./Дээрх 9 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл. Бүртгэгчийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1.1. хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх, тухайн хөлөг онгоцон дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулан хөвөх эрхийн гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах;

10.1.2. хөлөг онгоцны бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх, бусад баримт бичгийн загвар боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

10.1.3. олон улсын зохих конвенцид нийцүүлэн хөлөг онгоцтой холбоо барих олон улсын дохиолол ашиглах асуудлыг зохицуулах;

10.1.4. хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.5. олон улсын зохих конвенцид нийцүүлэн хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлд тавих шаардлагыг боловсруулж мөрдүүлэх; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.6. хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний мөрдөх сахилгын дүрмийг батлах.

11 дүгээр зүйл. Хөлөг онгоцны бүртгэл

11.1. Монгол Улсын хөлөг онгоцны Далайн захиргаа нь төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа буюу тэдгээрийн түрээслэсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нээлттэй байна. /Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.2.Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан Олон Улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллагаар техникийн үзлэг хяналт хийлгэсний дараа хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3. Энэ зүйлийн 11.1-д заасны дагуу бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

11.4. Хөлөг онгоцыг хөлөг онгоц эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан, ашиглалтаас хассан, өөр улсад шилжүүлсэн, сүүлчийн удаа холбоо тогтоосон өдрөөс хойш гурван сар, дайн, зэвсэгт мөргөлдөөн болж буй бүсэд зургаан сараас дээш хугацаагаар сураггүй алга болсон тохиолдолд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасна.

11.5.Гадаад улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцыг дангаар түрээслэх гэрээгээр эзэмшиж байгаа, уг хөлөг онгоц нь зохих мэргэжил боловсрол эзэмшсэн, дадлага туршлагатай багаар хангагдсан бол түүнийг нэг удаагийн аяллын гэрээг үргэлжлүүлэх хугацаанд дангаар түрээсэлсэн хөлөг онгоц гэж үзэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Хөлөг онгоцон дээр Монгол Улсын Төрийн далбаа мандуулах

12.1. Тухайн хөлөг онгоц Монгол Улсад харьяалагдаж буйг тодорхойлох бэлгэ тэмдэг нь Монгол Улсын Төрийн далбаа байна.

12.2. Монгол Улсын Төрийн далбаа мандуулах эрхийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц эдэлнэ.

12.3. Хөлөг онгоцон дээр Төрийн бэлгэ тэмдгийн тухай2 хуулийн 13 дугаар зүйлийн З дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ба дүрсэлнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хөлөг онгоц, түүний баг, хөлөг онгоцны аюулгүйн үйл ажиллагаа, далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх/Энэ бүлгийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13 дугаар зүйл. Хөлөг онгоц

13.1. Хөлөг онгоц нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд , амь насыг хамгаалах, тээвэрлэх ачааны бүрэн бүтэн байдлыг хадгалах, далайн усыг бохирдуулахгүй байх нөхцөлийг хангахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

13.2. Далайн аялалд зөвхөн хөвөлтөд тохирсон хөлөг онгоц гарна.

13.3.Хөлөг онгоцонд дараахь гэрчилгээг заавал байрлуулна:

13.3.1. хөлөг онгоцыг даатгагч байгууллагаас олгосон албан ёсны нэр, хаяг, давхар даатгагдсан тохиолдолд хөлөг онгоцноос далайд учруулсан бохирдлыг хариуцах давхар даатгагч байгууллагын албан ёсны нэр, хаягтай гэрчилгээ;

13.3.2.Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон болохыг баталгаажуулсан гэрчилгээ;

13.3.3.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдийг заасан гэрчилгээ. /Дээрх 13.3 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл. Хөлөг онгоцны баг

14.1. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд мэргэшлийн өндөр чадвар, бэлтгэлтэй, эрүүл мэндээр тэнцэх Монгол Улсын иргэн буюу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн гэрээгээр ажиллуулна.

14.2.Хөлөг онгоцны багийн гишүүн дараахь үүрэгтэй:

14.2.1.хөлөг онгоц, түүн дээр байгаа этгээдийн аюулгүй байдалд хор хохирол учруулахгүйгээр үүргээ хэрэгжүүлэх;

14.2.2.өөрийн мэдсэн буюу олж илрүүлсэн хөвөлтийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа аюулыг ахмадад мэдээлэх;

14.2.3.үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх чадварт нь нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн аливаа өөрчлөлтийн талаар ахмадад мэдээлэх;

14.2.4.ахмадын хууль ёсны тушаал, шаардлагыг биелүүлэх. /Дээрх 14.2 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Хөлөг онгоцны ахмад, түүний үүрэг, эрх

15.1. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг ахмад удирдана.

15.2. Ахмад нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хөлөг онгоцон дээрх ачааны аюулгүй ба бүрэн бүтэн байдлыг хадгалах үүрэгтэй.

15.3. Ахмад нь багийн бүрэлдэхүүнийг урамшуулах, сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.

16 дугаар зүйл. Хөлөг онгоцонд аюул учрах

16.1. Ахмад нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хөлөг онгоц ба түүн дээрх ачаанд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгахад шаардлагатай арга хэмжээ авна.

16.2. Ахмад нь аюул осол учирсан үед хөдөлмөрийн чадвартай зорчигчийг дайчлах, зорчигчийн эд хөрөнгө, хөлөг онгоцон дээрх ачааг зохицуулна.

16.3.Байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний дээрх ачаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл. Далайн мэдэгдэл гаргах

17.1. Хөлөг онгоц далайд аялах, боомтод зогсох үед байгалийн болон техникийн аюул ослын улмаас үүссэн нөхцөл байдал нь хөлөг онгоц эзэмшигч эд хөрөнгийн нэхэмжлэл гаргах үндэслэл болохоор байвал ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор уг боомтын тогтоосон журмын дагуу өөрийн улсын консулд буюу тухайн улсын эрх бүхий албан тушаалтанд далайн мэдэгдэл гаргаж болно.

17.2. Далайн мэдэгдэлд аюул ослын нөхцөл байдал, итгэмжлэгдсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах талаар ахмадын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан байвал зохино.

18 дугаар зүйл. Тусламж үзүүлэх

18.1. Аялалын үед тусламж хүссэн тухай мэдээг хүлээн авмагц ахмад өөрийн хөлөг онгоцны дээд хурдаар хүрэлцэн очиж, шаардлагатай тусламж үзүүлэх, аврах ажиллагаа явуулах үүрэгтэй.

18.2. Хөлөг онгоц мөргөлдсөн тохиолдолд боломжтой бол хөлөг онгоцны ахмадууд харилцан туслалцах аргыг хамтран тодорхойлж, бололцоотой бүх арга, хэрэгслээр бие биедээ тусламж үзүүлэх үүрэгтэй.

18.3.Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас болон түүнийг аврах ажиллагааны үед учирсан эд хөрөнгийн хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19 дүгээр зүйл. Хөлөг онгоцыг орхих

19.1. Хөлөг онгоц сүйрэх нь гарцаагүй болсон тохиолдолд ахмад нь зорчигч, багийн бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, хөлөг онгоцыг орхих шийдвэр гаргана.

19.2. Ахмад нь зорчигч, багийн бүрэлдэхүүн хөлөг онгоцыг орхисны дараа хөлөг онгоцны баримт бичгийг авч, хамгийн сүүлд хөлөг онгоцыг орхино.

20 дугаар зүйл. Хөлөг онгоцон дээр гэмт хэрэг гарах

20.1. Хөлөг онгоцон дээр гэмт хэрэг гарсан тохиолдолд ахмад нь хэрэг бүртгэх ажиллагааг гүйцэтгэнэ.

21 дүгээр зүйл. Хөлөг онгоцон дээр хүн төрөх, нас барах

21.1. Хөлөг онгоцон дээр хүүхэд төрсөн буюу хүн нас барсан тохиолдолд ахмад нь хоёр гэрч болон хөлөг онгоцны эмчийг байлцуулан баримт үйлдэж, энэ тухай хөлөг онгоцны дэвтэрт тэмдэглэл хийнэ.

21.2. Ахмад нь нас барсан хүний эд хөрөнгийн жагсаалтыг хоёр гэрчийг байлцуулан үйлдэж, эд хөрөнгийг эрх бүхий байгууллага, этгээдэд хүлээлгэн өгөх хүртэл хадгална.

21.3. Ахмад нь хөлөг онгоц боомтод хүрэлцэн ирсэн даруйд тухайн улсад суугаа уг нас барагчийн харьяалагдах улсын консулд шарилыг эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгнө.

21.4. Хөлөг онгоц далайд удаан хугацаагаар аялах болон шарилыг хадгалах боломжгүй байгаа онцгой тохиолдолд ахмад нь зохих баримт бүрдүүлэн шарилыг далайчдын ёс заншлын дагуу далайд оршуулж болно. ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл

22 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

22.1. Далай ашиглах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1999 оны 05 дугаар сарын 28-ны өдөр НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далайн баялаг олборлох, загас агнах, тээвэр хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль тогтоомж 2.1. Далай ашиглах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1. Энэ хууль Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжид улсын харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйлчилнэ. /Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/3.2. Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцон дээр зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо 4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "хөлөг онгоц" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүртэй буюу хөдөлгүүргүй инженерийн хөвөгч байгууламжийг; 4.1.2. “бүртгэгч” гэж хөлөг онгоцыг бүртгэх чиг үүрэг бүхий Далайн захиргааны нэгжийг; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 4.1.3. "гарц боомт" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжийн түрээсэлсэн далайн боомтын зогсоолыг; /Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 4.1.4. "Олон Улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллага" гэж бүх төрлийн хөлөг онгоцыг барих, барихад хэрэглэх материал, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, түүнчлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, бусад хэрэгслээр тоноглох журмыг боловсруулан гаргаж, хөлөг онгоцны зураг төсөл зохиох, барих, ашиглах явцад тэдгээрийн мөрдөлтөд хяналт тавих үүрэг бүхий олон улсын байгууллагыг; /Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 4.1.5. "хөвөлтөд тохирсон" гэж тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг; 4.1.6. "нийтлэг осол" гэж байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан аюулыг. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 4.1.7.“ахмад” гэж далай ашиглах үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүнийг хөлөг онгоцны өмчлөгч, эзэмшигчдийн өмнө хариуцан удирдаж буй этгээдийг; 4.1.8.“хөлөг онгоцны баг” гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий мэргэжлийн этгээдийг; 4.1.9.“хөлөг онгоцыг дангаар нь түрээслэх” /бербоут- чартер/ гэж түрээслэгч хөлөг онгоцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч түүнд бүрэн хяналт тавьж, хөлөг онгоцны ахмад болон багийн бүрэлдэхүүнийг сонгож томилох эрхтэйгээр хөлөг онгоцыг түрээслэгчид шилжүүлж байгаа албан ёсны гэрээг. /Дээрх 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ ХОЁРДУГААР БҮЛЭГ Далай ашиглах үйл ажиллагаа 5 дугаар зүйл. Далайн баялаг олборлох, загас агнах 5.1. Хөлөг онгоцоор далайн баялаг олборлох, загас агнах үйл ажиллагааг олон улсын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна. 6 дугаар зүйл. Далайд тээвэр хийх 6.1. Хөлөг онгоцоор тээвэр хийх асуудлыг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна. 7 дугаар зүйл. Техникийн хяналтыг хэрэгжүүлэх 7.1. Хөлөг онгоцонд тавих техникийн хяналтыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. 7.2.Энэ зорилгоор хөлөг онгоцны олон улсын техникийн хяналтын байгууллага, нарийн мэргэшсэн мэргэжлийн бусад байгууллага, шинжээчийг томилно./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ 8 дугаар зүйл. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/8.1. Байгууллага, аж ахуйн нэгж нь далай ашиглах үйл ажиллагааг олон улсын гэрээгээр тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор явуулна./Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/8.2. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгж нь дараахь үүрэг хүлээнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 8.2.1. хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар хянуулах; 8.2.2. хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах; 8.2.3. хөлөг онгоцыг зориулалтаар нь ашиглах; 8.2.4. багийн бүрэлдэхүүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн бүрдүүлэх, ахмадыг томилох, чөлөөлөх; 8.2.5. ахмадын зөвшөөрлөөр хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, чөлөөлөх; 8.2.6. хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах зорилгоор боомтын мэргэжлийн байгууллагатай тохиролцон шаардлагатай үед далайн газарчинг ажиллуулах. 8.3. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгж нь гарц боомтын мэргэжлийн байгууллагаар дараахь хяналтын үйл ажиллагааг гүйцэтгүүлнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 8.3.1. багийн бүрэлдэхүүний тоо тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоцонд тогтоосон доод хэмжээнээс цөөнгүй бөгөөд бүх төрлийн нөөц байгаа эсэх; 8.3.2. хөлөг онгоцны баримт бичиг, багийн бүрэлдэхүүний диплом, мэргэжлийн гэрчилгээ, далайчны үнэмлэхийг олон улсын зохих конвенцийн шаардлагын дагуу бүрдүүлсэн эсэх; 8.3.3. хөлөг онгоцны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдал олон улсын зохих конвенцийн шаардлагад нийцсэн эсэх; 8.3.4. хөлөг онгоцны холбооны тоног төхөөрөмж олон улсын зохих конвенцийн шаардлагад нийцсэн эсэх. 81 дүгээр зүйл. Далайн захиргаа 81.1.Монгол Улсын далайн захиргаа байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн шийдвэрлэнэ. 81.2.Далайн захиргаа нь үйл ажиллагааныхаа орлого болон улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр санхүүжинэ. 81.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна./Дээрх 81 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ ГУРАВДУГААР БҮЛЭГ Хөлөг онгоцны бүртгэл 9 дүгээр зүйл. Далайн захиргааны чиг үүрэг 9.1. Далайн захиргаа нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 9.1.1.далай ашиглах үйл ажиллагааны удирдлагаар хангаж, хяналт тавих; 9.1.2.хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих; 9.1.3.хөлөг онгоцон дээр ажиллагсад, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах; 9.1.4.далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах; 9.1.5.хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, бохирдсон үед холбогдох арга хэмжээ авах; 9.1.6.далайн чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх; 9.1.7.гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх; 9.1.8.хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих гэрээнд нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах. 9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.6 дахь заалтыг Далайн захиргаа олон улсын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. 9.3.Хөлөг онгоц бүртгэх журмыг Засгийн газар батална./Дээрх 9 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 10 дугаар зүйл. Бүртгэгчийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 10.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 10.1.1. хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх, тухайн хөлөг онгоцон дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулан хөвөх эрхийн гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах; 10.1.2. хөлөг онгоцны бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх, бусад баримт бичгийн загвар боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах; 10.1.3. олон улсын зохих конвенцид нийцүүлэн хөлөг онгоцтой холбоо барих олон улсын дохиолол ашиглах асуудлыг зохицуулах; 10.1.4. хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 10.1.5. олон улсын зохих конвенцид нийцүүлэн хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлд тавих шаардлагыг боловсруулж мөрдүүлэх; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 10.1.6. хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний мөрдөх сахилгын дүрмийг батлах. 11 дүгээр зүйл. Хөлөг онгоцны бүртгэл 11.1. Монгол Улсын хөлөг онгоцны Далайн захиргаа нь төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа буюу тэдгээрийн түрээслэсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нээлттэй байна. /Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/11.2.Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан Олон Улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллагаар техникийн үзлэг хяналт хийлгэсний дараа хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/11.3. Энэ зүйлийн 11.1-д заасны дагуу бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.11.4. Хөлөг онгоцыг хөлөг онгоц эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан, ашиглалтаас хассан, өөр улсад шилжүүлсэн, сүүлчийн удаа холбоо тогтоосон өдрөөс хойш гурван сар, дайн, зэвсэгт мөргөлдөөн болж буй бүсэд зургаан сараас дээш хугацаагаар сураггүй алга болсон тохиолдолд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасна.11.5.Гадаад улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцыг дангаар түрээслэх гэрээгээр эзэмшиж байгаа, уг хөлөг онгоц нь зохих мэргэжил боловсрол эзэмшсэн, дадлага туршлагатай багаар хангагдсан бол түүнийг нэг удаагийн аяллын гэрээг үргэлжлүүлэх хугацаанд дангаар түрээсэлсэн хөлөг онгоц гэж үзэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ 12 дугаар зүйл. Хөлөг онгоцон дээр Монгол Улсын Төрийн далбаа мандуулах 12.1. Тухайн хөлөг онгоц Монгол Улсад харьяалагдаж буйг тодорхойлох бэлгэ тэмдэг нь Монгол Улсын Төрийн далбаа байна.12.2. Монгол Улсын Төрийн далбаа мандуулах эрхийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц эдэлнэ.12.3. Хөлөг онгоцон дээр Төрийн бэлгэ тэмдгийн тухай2 хуулийн 13 дугаар зүйлийн З дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ба дүрсэлнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хөлөг онгоц, түүний баг, хөлөг онгоцны аюулгүйн үйл ажиллагаа, далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх/Энэ бүлгийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 13 дугаар зүйл. Хөлөг онгоц 13.1. Хөлөг онгоц нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд , амь насыг хамгаалах, тээвэрлэх ачааны бүрэн бүтэн байдлыг хадгалах, далайн усыг бохирдуулахгүй байх нөхцөлийг хангахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 13.2. Далайн аялалд зөвхөн хөвөлтөд тохирсон хөлөг онгоц гарна.13.3.Хөлөг онгоцонд дараахь гэрчилгээг заавал байрлуулна: 13.3.1. хөлөг онгоцыг даатгагч байгууллагаас олгосон албан ёсны нэр, хаяг, давхар даатгагдсан тохиолдолд хөлөг онгоцноос далайд учруулсан бохирдлыг хариуцах давхар даатгагч байгууллагын албан ёсны нэр, хаягтай гэрчилгээ; 13.3.2.Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон болохыг баталгаажуулсан гэрчилгээ; 13.3.3.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдийг заасан гэрчилгээ. /Дээрх 13.3 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ 14 дүгээр зүйл. Хөлөг онгоцны баг 14.1. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд мэргэшлийн өндөр чадвар, бэлтгэлтэй, эрүүл мэндээр тэнцэх Монгол Улсын иргэн буюу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг олон улсын зохих конвенцид нийцүүлэн гэрээгээр ажиллуулна. 14.2.Хөлөг онгоцны багийн гишүүн дараахь үүрэгтэй: 14.2.1.хөлөг онгоц, түүн дээр байгаа этгээдийн аюулгүй байдалд хор хохирол учруулахгүйгээр үүргээ хэрэгжүүлэх; 14.2.2.өөрийн мэдсэн буюу олж илрүүлсэн хөвөлтийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа аюулыг ахмадад мэдээлэх; 14.2.3.үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх чадварт нь нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн аливаа өөрчлөлтийн талаар ахмадад мэдээлэх; 14.2.4.ахмадын хууль ёсны тушаал, шаардлагыг биелүүлэх. /Дээрх 14.2 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ 15 дугаар зүйл. Хөлөг онгоцны ахмад, түүний үүрэг, эрх 15.1. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг ахмад удирдана. 15.2. Ахмад нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хөлөг онгоцон дээрх ачааны аюулгүй ба бүрэн бүтэн байдлыг хадгалах үүрэгтэй.15.3. Ахмад нь багийн бүрэлдэхүүнийг урамшуулах, сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ авах эрхтэй. 16 дугаар зүйл. Хөлөг онгоцонд аюул учрах 16.1. Ахмад нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хөлөг онгоц ба түүн дээрх ачаанд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгахад шаардлагатай арга хэмжээ авна. 16.2. Ахмад нь аюул осол учирсан үед хөдөлмөрийн чадвартай зорчигчийг дайчлах, зорчигчийн эд хөрөнгө, хөлөг онгоцон дээрх ачааг зохицуулна.16.3.Байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний дээрх ачаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 17 дугаар зүйл. Далайн мэдэгдэл гаргах 17.1. Хөлөг онгоц далайд аялах, боомтод зогсох үед байгалийн болон техникийн аюул ослын улмаас үүссэн нөхцөл байдал нь хөлөг онгоц эзэмшигч эд хөрөнгийн нэхэмжлэл гаргах үндэслэл болохоор байвал ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор уг боомтын тогтоосон журмын дагуу өөрийн улсын консулд буюу тухайн улсын эрх бүхий албан тушаалтанд далайн мэдэгдэл гаргаж болно. 17.2. Далайн мэдэгдэлд аюул ослын нөхцөл байдал, итгэмжлэгдсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах талаар ахмадын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан байвал зохино. 18 дугаар зүйл. Тусламж үзүүлэх 18.1. Аялалын үед тусламж хүссэн тухай мэдээг хүлээн авмагц ахмад өөрийн хөлөг онгоцны дээд хурдаар хүрэлцэн очиж, шаардлагатай тусламж үзүүлэх, аврах ажиллагаа явуулах үүрэгтэй. 18.2. Хөлөг онгоц мөргөлдсөн тохиолдолд боломжтой бол хөлөг онгоцны ахмадууд харилцан туслалцах аргыг хамтран тодорхойлж, бололцоотой бүх арга, хэрэгслээр бие биедээ тусламж үзүүлэх үүрэгтэй.18.3.Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас болон түүнийг аврах ажиллагааны үед учирсан эд хөрөнгийн хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 19 дүгээр зүйл. Хөлөг онгоцыг орхих 19.1. Хөлөг онгоц сүйрэх нь гарцаагүй болсон тохиолдолд ахмад нь зорчигч, багийн бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, хөлөг онгоцыг орхих шийдвэр гаргана. 19.2. Ахмад нь зорчигч, багийн бүрэлдэхүүн хөлөг онгоцыг орхисны дараа хөлөг онгоцны баримт бичгийг авч, хамгийн сүүлд хөлөг онгоцыг орхино. 20 дугаар зүйл. Хөлөг онгоцон дээр гэмт хэрэг гарах 20.1. Хөлөг онгоцон дээр гэмт хэрэг гарсан тохиолдолд ахмад нь хэрэг бүртгэх ажиллагааг гүйцэтгэнэ. 21 дүгээр зүйл. Хөлөг онгоцон дээр хүн төрөх, нас барах 21.1. Хөлөг онгоцон дээр хүүхэд төрсөн буюу хүн нас барсан тохиолдолд ахмад нь хоёр гэрч болон хөлөг онгоцны эмчийг байлцуулан баримт үйлдэж, энэ тухай хөлөг онгоцны дэвтэрт тэмдэглэл хийнэ.21.2. Ахмад нь нас барсан хүний эд хөрөнгийн жагсаалтыг хоёр гэрчийг байлцуулан үйлдэж, эд хөрөнгийг эрх бүхий байгууллага, этгээдэд хүлээлгэн өгөх хүртэл хадгална.21.3. Ахмад нь хөлөг онгоц боомтод хүрэлцэн ирсэн даруйд тухайн улсад суугаа уг нас барагчийн харьяалагдах улсын консулд шарилыг эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгнө.21.4. Хөлөг онгоц далайд удаан хугацаагаар аялах болон шарилыг хадгалах боломжгүй байгаа онцгой тохиолдолд ахмад нь зохих баримт бүрдүүлэн шарилыг далайчдын ёс заншлын дагуу далайд оршуулж болно. ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 22 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

22.1. Далай ашиглах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

 


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.