ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 сарын 08 өдөр                                                                                      Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай , Төсвийн тогтвортой байдлын тухай , Хүний хөгжил сангийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 621,368.7 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/Д Төсвийн ерөнхийлөн захирагч  Дүн/сая төгрөг/
 1  Сангийн сайд  396,455.2
   1.1. Татварын ерөнхий газар 396,455.2 
   1.1.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 396,455.2 
2  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд  70,000.0
   2.1. Төрийн өмчийн хороо  70,000.0
  2.1.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 70,000.0 
3  Уул уурхай сайд  154,913.5
   3.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 154,913.5 

4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 284,151.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Д/Д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн/сая төгрөг/
 1  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 284,151.5 
   1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12,151.5
    1.2.Иргэдэд олгох бэлэн мөнгө 272,000.0
 2    Сангийн сайд 287,422.2
   2.1.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт 95,300.0
   2.2.Засгийн газрын дотоод зээлийн үндсэн төлбөрт 192,122.2
   2.3.Эрсдэлийн нөөц хөрөнгө  0.0 

5 дугаар зүйл.Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 49,795.0 сая төгрөгөөр баталсугай.

ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                   З.ЭНХБОЛД

 


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.