НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 сарын 08 өдөр                                                                                      Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль , Төсвийн тогтвортой байдлын тухай , Нийгмийн даатгалын тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН

2013 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/Д Орлогын төрөл Дүн/сая төгрөг/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 875,340.2
  1.1.аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 313,767.3
  1.2.ажиллагсдаас төлөх шимтгэл 382,529.7
  1.3.төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 131,164.4
  1.4.нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 6.2
  1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12,151.5
  1.6.сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 14,285.8
  1.7.эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,167.3
  1.8.гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 1,400.0
  1.9.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 779.5
  1.10.бусад орлого   17,088.5
2 Сангийн сайд 294,279.4
  2.1.улсын төсвөөс олгох татаас, шилжүүлэг 294,279.4
  Нийт орлого 1,169,619.6

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/Д Зарлагын төрөл Дүн/сая төгрөг/
1 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  
  1.1.Тэтгэврийн даатгалын сан 813,795.0
  1.2.Тэтгэмжийн даатгалын сан 54,354.3
  1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 31,795.2
  1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 11,275.0
  1.5.Эрүүл мэндийн даатгалын сан   131,721.5
  1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 108.1
  1.7.үйл ажиллагааны урсгал зардал 18,376.8
  1.8.хөрөнгийн зардал 5,383.0
    Нийт зарлага 1,066,808.9

    ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл."Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                     З.ЭНХБОЛД

Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн хавсралт

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,

АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

       
       
№    Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг  2013 онд санхүүжих  /сая төгрөг/
   НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    7474.5 5383.0
 1  Хөрөнгө оруулалт   5298.8 3298.8
   1.1 Нийгмийн даатгалын салбарын "Цахим төрөлжсөн архив"-ын барилгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн төвтэй цогцоор барих /Улаанбаатар/     2012-2013  4161.3  2161.3
   1.2 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/   2012-2013 50.9  50.9 
   1.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/   2013 116.0  116.0
  1.4 Нийгмийн даатгалын тасгийн барилга /Өмнөговь, Цогтцэций/ 2013   455.5  455.5
  1.5 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Говьсүмбэр, Сүмбэр/ 2013 515.1 515.1
2 Их засвар:    831.3  831.3
  2.1 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Баян-Өлгий/ 2013 25.1 25.1
  2.2 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Говь-Алтай/ 2013 17.8 17.8
   2.3 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар / Дундговь/  2013 37.7  37.7
    2.4 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Дорнод/  2013 113.7  113.7
   2.5 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Сэлэнгэ,Сайхан/

 2013

 10.3 10.3
   2.6 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Төв/  2013 351.0  351.0
   2.7 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Ховд/ 2013 30.0  30.0
    2.8 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Дархан-Уул/  2013 65.0 65.0
    2.9 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Улаанбаатар, Нийгмийн даатгалын ерөнхий газар/ 2013 67.4  67.4
    2.10 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/  2013  22.8 22.8 
   2.11 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2013   41.0   41.0
   2.12 Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их засвар /Хэнтий/ 2013 21.0 21.0
    2.13 Гадна талбай орчны тохижилт, хайс хашаа барих, шинэчлэх /Увс, Багануур, Налайх/  2013 23.5   23.5
   2.14 Төмөр хашаа барих, явган хүний зам тавих /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2013 5.0  5.0 
 3  Тоног төхөөрөмж:    1260.6 1169.1
   3.1 Компьютер, тоног төхөөрөмж 2013 406.0 406.0
   3.2 Тавилга, эд хогшил 2013 307.3 307.3
  3.3 Автомашин 2013 340.0 340.0
  3.4 Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын тоног төхөөрөмж 2012-2013 28.8   17.3
  3.5 Харуул хамгаалалтын камер дохиоллын системд холбогдох, ажилчдын цаг бүртгэдэг машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийлгэх, цахилгаан үүсгүүр худалдан авах /Баян-Өлгий, Өмнөговь, Төв,Багануур/ 2013 18.5 18.5
  3.6 Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний дараалал зохицуулах болон ажилтнуудын үнэлгээний төхөөрөмж /Улаанбаатар/ 2012-2013 160.0 80.0
4 Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл   83.8 83.8
   4.1 Барилгын зураг төсвийн үнэ /Архангай, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Баянгол, Баянзүрх, Багахангай, Нийгмийн даатгалын ерөнхий газар/  2013 83.8 83.8

 


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.